Араар тавилт нь маш их гомдол, өвдөлтийг авчирдаг. Ихэнх хүн зөвхөн эрчүүдийг араар тавьдаг хэмээн боддог. Гэтэл яг үнэн хэрэгтээ эмэгтэйчүүд ч араар тавьдаг. Тэд яагаад араар тавьдаг вэ? Мөн таны эхнэр танд үнэнч эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Судалгаанаас үзвэл
Эмэгтэйчүүдийн 21-50 хувь нь нэг удаа хамтрагчаа араар тавьсан байдаг. Тэгэхээр хүн төрөлхтний сул дорой төлөөлөгчдийн таван хүн тутмын нэг нь араар тавьж үзсэн байна.
Үүнээс гадна жил ирэх тусам үнэнч бус эхнэрүүдийн тоо бага багаар өсөж, үнэнч бус нөхрүүдийн тоотой ойртож байна. Харин үнэнч бус нөхрүүдийн тоо хэвээр байсаар л байна.
Өөр нэгэн судалгаагаар нөхрөө араар тавьдаг эрчүүдийн 50 хувь нь гэр бүлээсээ салж нууц амраг руугаа явдаг байна. Харин хүн төрөлхтний хүчтэй төлөөлөгчдийн зөвхөн 5 хувь нь гэр бүлээсээ салж нууц амраг руугаа очдог. Үүнээс үзэхэд эрчүүд нууц амрагтаа сайн байсан ч эхнэрээ нууц амрагаар солиход бэлэн биш байдаг аж.
Эмэгтэй хүний араар тавилтын сэтгэл судлал
Эрэгтэй хүний хувьд араар тавих нь зүгээр л бие физиологийн хэрэгцээг хангах, түр зуурын явдал байдаг бол эмэгтэй хүний хувьд хамаагүй хүнд байдаг. Эмэгтэй хүний хувьд секс үргэлж сэтгэл, мэдрэмжтэй хамаатай байдаг. Өөрөөр хэлбэл тэд хэзээ ч зүгээр нэг араар тавихгүй. Тэдний хувьд араар тавих нь тоцоолсон алхам эсвэл том өөрчлөлтийн эхлэл байдаг.
Араар тавих шалтаг
Яагаад эмэгтэй хүн нөхрөө араар тавьдаг вэ? Дээр дурдсанчилан эмэгтэй хүн зүгээр нэг араар тавьдаггүй. Тэдэнд ямар нэгэн шалтгаан байдаг.
Эмэгтэйчүүдийн араар тавьдаг гол шалтгаан:
Нөхөр анхаарал халамж муу тавих. Эмэгтэй хүн анхаарал халамжаар дутвал тэрээр өөр хүнээс тэрхүү анхаарал халамжийг хайх болно. Хэрэв хайж байсан хүнээ олж, тэр хүн нь зоригтой, сэтгэл татам байвал эмэгтэй хүн тэр хүнтэй нэг орон дотор орж чадна. Харин эмэгтэй хүн өөрийгөө нөхрөөсөө анхаарал халамж авч чадаагүй хэмээн зөвтгөх юм.
Нөхөр удаан хугацаагаар хол байх. Зайны хайр дурлал бол маш хүнд хэцүү зүйл бөгөөд хос болгон үүнийг даван туулж чаддаггүй. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хажууд нь байхыг хүсэж, түүнийг дэмжиж, түүний бэлгийн дур хүслийг хангаж байхыг хүсдэг. Тиймээс тэрээр нөхөрийг орлох хүн хайж эхэлж болзошгүй.
Өшөө авалт. Энэ шалтгаан утаггүй, тэнэг байж мэднэ. Гэхдээ зарим эмэгтэйчүүд нөхрөө араар тавьсаны дараа өшөө авахын тулд нууц амрагтай болдог. Тиймээс хэрэв эрэгтэй хүн эхнэрээ араар тавьсан бол удалгүй эхнэрийгээ өөрийг тань араар тавьсан тухай мэдэх бүрэн боломжтой юм. Харин эмэгтэй хүн өөрийгөө нөхөр үнэнч бус байсан хэмээн өмөөрнө.
Бэлгийн харьцаанаас таашаал авч чадахгүй байх. Энэ шалтгаан бол түгээмэл шалтгаануудын нэг. Хэрэв эмэгтэй хүн эр нөхрөөсөө таашаал авч чадахгүй байгаа бол тэрээр авахыг хүссэн таашаалаа өөр эр хүнээс хайж эхлэнэ. Хэдий эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүст секс чухал биш гэж боддог ч энэ бол эндүүрэл юм. Эмэгтэй хүмүүс ч гэсэн амьдрал дээр хэрэгжүүлэхийг хүсдэг өөрийн гэсэн хэрэгцээ, хүсэл, төсөөлөлтэй байдаг.
Өөр хүнд хайртай болох. Хэрэв эмэгтэй хүн урт хугацааны турш хэн нэгнийг хайрлаж байсан бол түүний хайр дахин оргилж болзошгүй. Ийм тохиолдолд араар тавих магадлал өндөр байдаг. Учир нь эмэгтэй хүний хувьд хайр дурлал, бэлгийн харьцуулашгүй холбоотой зүйлс юм.
Нөхөртөө сэтгэлгүй болох. Хэрэв эмэгтэй хүн эрэгтэй хүний хажууд зөвхөн гэр бүлээ хадгалан үлдэхийн тулд байгаа бол тэрээр яаж ч байсан сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүлэл, сарнь доор үнсэлцэхийг, догдлохыг, тэврэлдэхийг хүсдэг. Тиймээс эдгээр зүйлсийг тэрээр өөр хүнээс хайж эхэлдэг.
Асуудал үүссэн эсэхийг яаж мэдэх вэ?
Эхнэр тань таньд үнэнч биш байгаа эсэхийг мэдэх боломжтой юу? Боломжтой, гэхдээ бүх тохиолдолд биш. Зарим эмэгтэй хүмүүс хүйтэн хөндий, зальтай байдаг учир өөрийнхөө үнэнч бус байдлыг насан туршдаа нууж чаддаг. Хэрэв түүний араар тавилт тогтмол биш хаа нэгтээ байсан бол эхнэр тань өөр хүнтэй харилцаа эхэлсэн нь дараах байдлаар мэдэж болно.
Эмэгтэй хүний араар тавилтын шинж тэмдэгүүд:
Энэ тохиолдолд яах вэ?
Эхнэр тань араар тавьж байгааг мэдсэн бол яах вэ? Хамгийн эхэнд ярилцах хэрэгтэй. Та түүнд бүгдийг мэдэж байгаа, нуух хэрэггүй болсон гэдгээ хэл. Араар тавьсан шалтгаан нь юу байсныг олж мэд. Мөн эхнэр тань нууц амрагтаа хайртай эсэхийг таньд хуучин шигээ хайртай юу гэдгийг асуу. Цаашид эхнэр тань юу хийх төлөвлөгөөтэй байгааг нь асуу.
Хэрэв эхнэр тань одоог хүртэл таньд хайртай хэвээрээ, хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэр бүлээ хадгалан үлдэхийг хүсэж байгаа бол шийдвэрийг зөвхөн та өөрөө гаргана. Та түүнийг уучилж, араар тавьсныг нь мартаж, харилцаагаа үргэлжлүүлж чадах уу? Хэрэв үгүй бол гэр бүлээ хадгалан үлдэх хэрэггүй, учир нь сайн сайхан зүйл болохгүй. Хэрэв та бүгдийг мартаж, шинээр эхэлж чадна гэвэл та болсон зүйлийг дахин сөхөлгүйгээр, эхнээрээсээ амлалт аван шинээр амьдралаа эхлүүлээрэй!
Сэтгэгдэл бичих (76)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [129.222.95.72] ・ 2025.03.27 Хариулах
Би эхнэртэйгээ 13 дахь жилдээ амьдарч байна. би ажлын шаардлагаар амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд жил гарангын хугацаатай хол газар ажиллаад 6 сар болж байна. Гэтэл эхнэр маань саяхан би өөр хүнтэй унтцан байвал чи намайг уучилж чадах уу гээд надаас асуусан тэгэхээр нь үнэхээр тэвчээр алдсан тээр үедээ хэлээрэй гэсэн чинь би яаж тэгж чамд хэлэх юм бэ гэж хариулсан би бүтэн 3 шөнө бодож хонож байна. Би яг яах ёстой юм бол оо мэддэгүүднь зөвөлгөө өгөөрэй!!!
Зочин [129.222.95.72] ・ 2025.03.27 Хариулах
чсх
Зочин [202.55.188.86] ・ 2025.02.25 Хариулах
Хүндлэлгүй болсон газар үлдхийг хүсэхгүй л байна Хүүхдүүддээ л хорогдоод байх юм. Болдог бол аваад явчих юмсан. Ер нь бол өөрийгөө л буруутгаж байгаа. Дэндүү үгээр нь явсан байх.
Зочин [202.126.89.251] ・ 2024.11.25 Хариулах
Анх танилцаад уулзаж эхэлсэн үеэс л нөхөр маань араар тавьж ил цагаандаа гарсан. 10 гаран жил араараа тавиулаад л явж бн сэтгэл зүрх минь яг л хог сэг мэт болсон. Хүүхдүүдээ бодоод тэсч бн. Гэхдээ ажлаа хийж яваад дэндүү сайхан залуу надруу хандархаж намайг илтэд сонирхоод эхэлсэн. Тэр үед л аан би чинь эмэгтэй хүн юм бн гэсэн мэдрэмж өөрийн эрхгүй төрсөн. Ийм сайхан залуу өөрөөс минь олон дүү залуу тасралтгүй жил бичсэн. Тэгээд нэг л өдөр араар тавьсан. Тэр үед ёстой яавалчиг яана л гэж бодсон. Нэг л удаагийн явдал болоод би эргээд огт нүүр өгөлгүй тэр залуугаас салсан. Хүйтэн хөндий араар тавьдаг нөхрөөсөө хариугаа авч чадсан. Үүндээ би хэзээ ч харамсдаггүй.
Зочин [202.126.88.202] ・ 2024.10.24 Хариулах
Новш юмаа сонголт буруу байхч
Зочин [122.201.31.215] ・ 2024.08.09 Хариулах
Би одоо өсвөр насны хүүхэд манай ээж нэг хосоо гэдэг хүнтэй харьцдаг тэр хүн нь манай ээжийг авч сууна гэсэн бас авч явмаар бна гэсэн . Би ээжийгээ хэзээ намайг орхиод явахийг нь мэдэхгүй л бна .би одоо бол зүгээр үхчүүл сэтгэл санаа сайхан болно гэж боддог
Зочин [103.212.119.49] ・ 2023.11.15 Хариулах
Авгайдаа араар тавиулаад алгадчихсан чинь цагдаа дуудаж өгөөд шүүхээр орж 7 хоног баривчлагдаад юу ч гэхэв дээ.Одоо бол би гөлөг болсоон Юм л ярих гэвэл шүүх цагдаагаар явна шүү гээл.Байцаагч залуу миний зовлонг мэдэхийн дээдээр мэдэж байгаа боловч манай хууль ийм юм даа би яах ч билээ дээ ах минь, хөдөө гадаа ажил хөдөлмөр хийж амьдрах гэж зүтгэж яваа олон залуучууд ингэж баривчлагдаж хохирч байна одооны энэ охид хүүхнүүд гэлтгүй хөгшин авгай нарч гэсэн их муухай ШУЛАМЛАГ болж байна гэж ярьж сууна лээ
Зочин [202.126.89.64] ・ 2023.10.15 Хариулах
Олон жил нөхөртэйгөө хамт амьдарлаа. Хэтэрхий тэнэмэл архи их ууна.Ажил хийхгүй.Мөнгө сүртэй олохгүй.Хүүхдүүдээ ганцаараа өсгөлөө. Хорсол төрөөд бдаг болж. Би уг нь их гэрсэг эмэгтэй. Сүүлийн үед араар тавимаар санагдаад бх боллоо.Гэрлэлтийн баталгаа бэр гуйлт хурим бөгж бүгд байхгүй. Ямар ч үнэ цэнэгүй гэдгээ мэдрээд бүүр дургүй хүрээд бна. Би нөхрөө араар тавьж байгаагүй 25 жил. Манай хүн ч мэдэгдсэн юм байхгүй .Аятай ганц үг хэлэхгүй ямар ч хайр халамж байхгүй .Ямар нэг зүйл дутагдаад бдаг болж.Хайр уу секс үү бүү мэд
Зочин [202.55.188.110] ・ 2023.07.11 Хариулах
Өөр хүнтэй хэвтэж байхыг нь харчихаад мартаж чаддаггүй ээ
Зочин [64.119.21.186] ・ 2023.06.30 Хариулах
Манай хүн нэг л хөндий болоод байна ажлынхаа дүү залууг их ярих боллоо, тэрийг нь хэлтэл одоо утсаа шууд түгждэг болсон урд огт тэгдэггүй байсан, одоо хэрхэн, яахыг харж л байхаас бичсэн мсж ийгээд устгасан байсан намайг сэргээж чадна гэж бодоогүй бололтой захирал ажилтан 2 ын мсж гэхэд арай 2 сувгийн байсан шүү, намайг уурлахад далимдуулж гадуур хоноод ирэхдээ утсаа хурууны хээгээр таньдаг болгосон байсан өөрөө бол хэзээ ч чадахгүй ийм л болоод байна. Цаашдаа хэрхэхийг бүү мэд
Зочин [66.181.177.12] ・ 2024.02.28 Хариулах
Энэ нэг ижилхэн байна шүү яг л манай хүн шиг байна дүү залуу ,захирал ажилтан 2 гэхэд зүрх даралцаад л байгаа мsj нь 2 -р суваг чат энэ тэрээ устгадаг болсон чоно үүрэндээ өлзийтэй гэдэг шиг тэрийгээ хүүхэд гэж яриад л байгаа ... харж л байя
Зочин [202.21.98.34] ・ 2023.06.08 Хариулах
Манай эхнэр миний хар багын найзтай 3сар хайртай дуртай гэж мсжлээд надад баригдсан харин одоо салахгүй би чамд л хайртай унтаж хэвтээгүй үр хүүхдүүдээ бодолдоо гээд байх юм би яах ёстой юм бол би уучлаад өнгөрсөнч алаад хаячихмаар санагдаад байх юм өмнө нь ч гадуур хонож хүзүү нь хүрэн ирээн болоод ирж байсан янхан одоо засархуу
Зочин [202.126.89.64] ・ 2023.10.15 Хариулах
Чи ч гэсэн хайртай дуртай санаж бна гээд бичээч.Чи л халамж хайр анхаарал дутаасан бна шт.Янхан гэчихжээ бас. Чи амжуулаагүй жаргалыг өөр хүнээс амсаа биз
Зочин [192.82.78.130] ・ 2023.07.08 Хариулах
Шоронд орхоосоо өмнө салаа. Нэг л өдөр биздааг дэлбэ нүдмээр санагды шүү
Зочин [202.126.89.124] ・ 2023.01.10 Хариулах
Би боловсролтой гэрээг ажил эрхэлдэг биеэ даасан эмэгтэй.нөхөртэй байж ганцаардаж гунигладаг.Энэ нь араар тавих шалтгаан болсон.эмэгтэй хүн өөртөө хайртай бас өөрөө хайртай хүнтэй суухгүй бол байнга голох мэдрэмжтэй амьдардаг юм билээ.Тийм ээ би нөхрийгөө хүйтэн хөндий халамжгүй байдагт нь өшиглөж араар нь тавьсан Сайхан байсан шүү.
Зочин [66.181.182.22] ・ 2023.10.22 Хариулах
Хөндий хүйтэн тэнэг эрчүүд араараа тавиулаад байж байхдаа таарсан .Халамжтай эр хүнээс сайхан үг сонсож эрхлэн янаглаж секс хийхэд сайхан байсан.Дараа нь нөхрөө хараад хохь чинь гэж бодсон.Хөлдүү хүйтэн уйтгартай тэнэг мал .Гоёёёёёё байсаан
Зочин [202.126.89.64] ・ 2023.10.15 Хариулах
Голох мэдрэмж бол бна бна.Хөндий хүйтэн цэвдэг хүнийг араар тавихад яадаг юм.Би бас өширхөөд араар нь тавьсан.Яадаг юм гоё бсан
Зочин [202.126.90.97] ・ 2023.08.05 Хариулах
Харин тийм ээ нөхөртэй байжямар ч хайр халамж мэдрэхгүй.Ганцаарддаг болохоор өөр хүн хүсдэг болсон.1 хүнтэй болсон гэхдээ тэр хол байдаг болохоор жилд 1 л удаа уулздаг.Нөхрөөсөө амсаж чадаагүй хайр халамж секс гээд маш сайхан байсан. Гэхдээ давж болохгүй зурвас байдгийг мэднэ. Эр хүнээс маш их зүйл шалтгаалдаг юм билээ шүү.
Зочин [203.98.76.77] ・ 2023.05.16 Хариулах
Инээдтэй юм. Хэлэх ч муу үг алга.
Зочин [192.82.67.225] ・ 2022.11.19 Хариулах
Barag 20 jil hamt amidarch bgad genet oor zaluutai huursniig ni medeh uneheer hund tusdiin bn. 3iin 3n saihan huuhedtei tedniihee l toloo hariutslaga huleeh yum. Er ni davj garah mash hetsuu baidiin bn. Oligtoi untaj amarch chadahgui hool und ch ideh husel torohgui odoriin barag 80 90 huvi ter huuraltiin talaar l bodoh yum. Hair halamjaar dutaasan ni bol unen. Uuchlaad hamt iluu az jargaltai amidaray gej shiidsen ch dahiad iim medremj avah vii gehees uneheer ih aih yum. Ooroo tgj oor huuhen shuuhantai yavj chaddagui husdeggui bolohoor tgdch iim shanalal medremj oort ni amsuulj bolohgui gej bodoh yum.
Зочин [66.181.182.22] ・ 2023.10.22 Хариулах
Хайр халамж эмэгтэй хүнд ус агаар мэт хэрэгтэй штээ.Тэнэг минь хохь чинь .Чиний дутаасныг бусдаас амсах юу нь буруу гэж үхэр минь
Зочин [202.126.90.34] ・ 2022.09.15 Хариулах
Яг тийм байсан. Тгд өшөөгөө авсан. Салаагүй ч гэсэн нэг хөндий чигээрээ үлдсэн. Ажил мөнгө л бодох болсон доо. Аан тийм би хариугаа авсан. Бүр 3 хүүхэнтэй зэрэг явалдаж
Зочин [202.126.89.64] ・ 2023.10.15 Хариулах
Чи чадсан уу яг. Эхнэрээ хангаж чадахгүй байж.Бас 3 хүүхэнтэй гэчихжээ. Чадахгүй л дээ чам шиг сулрал царайтай юмнууд ккк
Зочин [66.181.186.24] ・ 2022.02.17 Хариулах
Тийм байх аа сда. Мэдээд байсан юм.
Зочин [66.181.161.82] ・ 2022.02.14 Хариулах
Би эхнэртэйгээ оюутан байхаасаа үерхээд 4 жил болоод хурим хийсэн , нийтдээ 15 жил амьдарч байна. Гэр бүлийнхээ төлөө үргэлж илүү цагаар ажиллан ядарсаар нэг мэдхэд маш залхуу болсоэ байсан. Эхнэр маань ч гэртээ үзэгдэхээ байж гадуур тэнээд, асуухаар хүнтэй уулзаж байнаа гэдэг. Саяхаг баригдаад нэг хүнтэй мснжрээр юм бичиж байсан. Би ингэж их хичээсэн байтал амьдрал яагаад ингэж муухай хандана вэ. Би эхнэрээ нэгч хуурч байгаагүй. Тэр талаар боддогчгүй. Хайрлаж хайртай гэж байнга хэлж баяр болхоор бэлэг авж өгдөг. Гэтэл өнөөхтэйгээ ахиж харицахгүй гэж хэлчээд дахийд л хоорлндоо мсж бичсээ байсныг нь нөгөө залуугийнх нь эхнэр надруу мснжрээр хэлээд надаас гуйсан. Эхнэртээ хэлээд өгөөч гуйж байна гээд. Надад хэцүү байсан болхоор эхнэрийгээ дуудаад ирхэд нь нүдэн дээр нь судасаа ханасан боловч үхсэнгүй. Одоо яах учираа олдоггүй. Уг нь эхнэр маань надад жигтэйхэн хайртай өи ч гэсэн хайртай байсан. Одоо болхоор хамт амьдарч чадахгүй. Нөгөө хүнтэй ч гэсэн харьцахгүй гээд эхнэрт нь хэлээд уучлалт гуйсан. Би явалдсан гэж бодохгүй байна гэхдээ сэтгэл нь явчихсан байна. Одоо хүүхдүүдээ бодоод дахиад хамт амьдаря. Бас би хайрлахгүй байж чадку бүр мөсөн алдахвы гэхээс айж байна. Амьдрал ийм хэцүү юм бол зүгээр энэ хорвоогоос явчихмаар байна. Уучилаад хамт амьдармаар байдаг гэхдээ чадах эсэхдэж одоо ч эргэлзэж байна. Зүгээр байж байгаад гэнэт дотор пал хийгээл шаналаад байхын. Манай эхнэр уул нь маш сайн хүн л дээ. Гэхдээ эмэгтэй хүний шунал рэзээ ч дуусдаггүй юм байна гэдгийг ойлголоо. Буцаад нийлье гэсэн чинь хурдан баяжаад гоё бэлэг авч өгвөл би шуналтай юм чинь буцаад татагданшд гэсэн. Бас шинэ хувцас аваад күзл бол гэсэн. Өөрийнх нь авч өгсөн хувцаснөас өөр юм өмсдөг биш би юугаа мэдхэв. Анхаарал халөмж дутаасан байж магадгүй ээ . амьдрал амьдрал гэсээр байгаад. Гэхдээ л би байр машин аваад л өгсөн. Өөртөө юу ч авалгүй бүгдийг нь гэр бүл эхнэртээ зориулж байхад ядаж энэ олон жил хичээсэнийг минь бодоод муухай юм холуур байлгаачдээ бурхан минь. Залуучууд минь эхнэр. Найз бүсгүйдээ анхаарал халөмжаа хэзээ ч битгий дутаагаарай. Би ч одоо уул нь залуухан л даа.ккядаж л бичсэн чинь тайвширж байна. Удку сэтгэл зүчтэй уулзана. Цаг авсан байгаа. Тэр болтол амьдрахыг хичээнээ. Амжилт
Зочин [66.181.161.236] ・ 2023.01.22 Хариулах
Гоё юм бээээ....:( ийм нөхөртэй байсан ч болоосой. Надад бас хэцүү байна. Хэзээ ч надад ийм тохиолдохгүй гэж боддог нөхөртөө итгэдэг байлаа. 10 жил хамт амьдрахдаа намайг гийгүүлсэн юм байхгүй. Аав ээжийнхээ авч өгсөн ээмэг бөгжийг хүртэл ломбарданд тавьж тууж л байлаа. Гурвын гурван сайхан хүүхэд төрүүллэээ. Мөнгийг нь хэмнээд хүүхдүүддээ даавуун живх хэрэглэдэг. Төрөөд удаагүй удаагүй байхад минь намайг хуурсан байналээ. Жирэмсэн байхад заг хүйтэн гээд би бөөн шоок за ёстой нүдээ аниал ийм байна хайраа гээд тэгээд эмчилгээ хийлгээд зүгээр болсон. Нөхөр хайрд нь элдэв хангай явдал байхгүй ээ гэсэн. Төрөөд хэдэн сарын дараа за яахав гэр бүл юм чинь дотно харилцаанд орохгүй бол болохгүй гээд ортол дороос муухай юм гараад эмчээр ухуулж түнкүүлж арчуулах ямар их өвдсөн гэж санана гэхдээ сэтгэл бүүр их өвддийн байна. Ганц авах юм нь гэр бүлдээ үнэнч гэд бат итгэлтэй байтал тэр итгэл нурчихлаа дахиж харахыг ч хүсэхгүй байна.
Зочин [66.181.161.21] ・ 2022.01.14 Хариулах
Хий хардана гэдгийнмуу хаашайм бүү мэд эхнэрээ намайг хуурна гэж ерөөсөө бодохгүй даруухан төлөв даруу тэгсэн хэрнээ хардах сэтгэл төрөөд бх юм
Зочин [66.181.182.22] ・ 2023.10.22 Хариулах
Хоосон хардаад байхаар чинь олон жил болсны дараа гэнэт шийддэг юм даа залуу минь Дандаа хандуулдаг итгэдэггүй учраас яадаг юм гэж боддог. МИНИЙ нөхрөө араар тавих шалтгаануудын нэг нь хоосон хардалт бсан юм шүү үхэр царайтай залуу минь
Зочин [150.129.140.145] ・ 2021.12.01 Хариулах
Баригдаад байгаа хэрнээ больдоггүй л юм байна. Сална гэхээр би үхнэ амиа хорлоно чамд л хайртай ч гэх шиг. Сүүлдээ бүр арга нь нарийсаад ч баригдсан хэвээр л. Сүүлд мэдхэд цуг амьдарч эхлээд 3 сарын дараа шоудаад өглөө ирэхдээ залуутай буудалд орж секс хийсэн гэдгийг цуг явсан найзынх нь амнаас сонсоод дэндүү эрт хуурч эхлэж л гэж бодогдсон. Цуг шоудсан хүүхнийнхээ уулздаг залуутай цуг хоносон ч байх шиг. Одоо бол бүр зах замбараагаа алдсан. Засрана өөрчлөгдөнө гэж итгэж найдаж уучилж амьдарсаар 6 жилийг туулж дээ. 6 жилийн 4т нь шаналаж амьдарлаа одоо больё доо. Хэзээ ч засрахгүй юм байна гэдгийг л ойлгож авлаа. Гайгүй сайн хүмүүс нь л ийм адгийн юмнуудтай таарчих юм даа. Өөртэйгөө ижилхэн юмтай анхнаасаа суухгүй
Зочин [192.82.78.130] ・ 2023.07.08 Хариулах
70 нас хүртэлээ засрахгүй хая гөлөгийг
Зочин [66.181.161.72] ・ 2021.11.02 Хариулах
Миний ажлын нэг хүүхэн2 дахь амьдлалаа зохиогоод явж байна энэ хоёроос 4 болсон одоо 5 дахь нь гарах гэж байна ууртай нөхөртөө дээрэлхүү эрчүүлтэй явалдаж л хэдэн хүүхдээ тэжээж байх шиг дээр нь архи их ууна нөхөр нь ч арчаа муутай юм шиг баына дандаа охидууд энэ охидыг ямар амьдрал хүлээж байгаа болдоо
Зочин [66.181.182.22] ・ 2023.10.22 Хариулах
Хүн хэлэх яах вэ өөрийгөө хичээ урт хэлт минь.Чамайг хов жив хөөцөлдөж бхад эхнэр чинь араар чинь тавьж бгаа шүү.Бат л бдаг юм даа чам шиг эм хошуутай хөгийн юмтай суусан эмэгтэй хайр халамжаар дуусчихсан яваа.
Зочин [192.82.80.242] ・ 2021.08.19 Хариулах
Ehneree araar tavisaniig haraad setgetsiin huvid eruul bus bolood setgel zasalch deer mash udaan yavsan odoo bol dahij hzeech ergej harahgui tuii mai bitch. Ohin toruulj ugsund chn l bayrllaa yr ni araar tavisan pisda nar jargaltai amidraad bhad chi ygd guniglah yostoi ym. Hamt baij chadahgui ged yavsan huniig hayj surah hrgtei ym bnalee huursan talaar ni medsen l bol niileed butsaad salah ni tsag hugatsaanii asuudal
Зочин [192.82.80.242] ・ 2021.08.19 Хариулах
Bi dunguj 26 nastai ehner maani araar taviad barag jil boloh gej bna. End bgaa shinjuud bugd ilersen udurt hed usand orj udurt hed nuurendee ym turhej utas ni barag 3 davhar locktoi huuhdee orhiod l garaad yavna emegtei hun aimar zalitai ym baina lee. Nuguu zaluutaigaa hamt baihad ni bariad tsagdaa sergiileh deeree tulsan chn nuguu zaluugaa nadaas umuuruud goldoo ortol gomdoj bas uilj bilee huniig hairlahad uchir bdag ym bnalee shuu zuv hunee songooroi zaluusaa.
Зочин [66.181.161.236] ・ 2023.01.22 Хариулах
Эр нь ч ялгаагүй гэхдээ би нөхрөөсөө өөр хүнтэй хийж байна ч гэж толгойд буудаггүй гэтэл нөхөр маань надад бзхө халдаасан ёстой муухай худалч дахиж эр хүнтэй орооцолдохгүй нөхөртэйгээ анх ойртоод тэрнээс хойш арван жил боллоо араараа тавиулж үздэг л юм байна
Зочин [66.181.182.22] ・ 2023.10.22
Толгойд чинь буусан л бна штээ.Ямар ч авцалдаагүй уншаад ойлгохооргүй утгагүй юм бичдэг тэнэг эм бэ
Зочин [192.82.85.109] ・ 2021.04.23 Хариулах
Нөхөр маань үнэхээр хэцүү ууж идэх нь дийлдэхгүй сардаа 4 5 хоног заавал алга болж уудаг. Баригдаагүй ч энэ үедээ намайг араар тавьдаг бх гэж боддог. Байнга л гомдож байхгүйд нь хаана юу хийж яваа бол гэж дандаа шаналдаг. Нэг удаа би яг дээрх байгаа шалтгаанаар нэг залуутай согтуудаа унтсан. Нөхрөөсөө анх удаа л өөр хүнтэй үзэж байгаа маань тэр. Гэхдээ надад огтхон ч таалагдаагүй дараа нь надруу өчнөөн хандсан. Ёстой сийндсээр байгаад таг болгосон доо. Нөхөр маань ч засрахгүй юм. Сүүлийн үед уулздаг хүнтэй ч болдог юм билүү сэтгэл хоосон ганцаардсан мэдрэмжтэй л байнга байх боллоо. Энийг уншиж байгаа нөхрүүдэд хэлэхэд эхнэрээ хайрлаж байгаарай. Гомдсон ганцаардсан эмэгтэй л ааш муутай байдаг юм шүү гэж хэлье даа.
Зочин [66.181.161.111] ・ 2020.12.09 Хариулах
энэ коментуудыг гүйлгэж хараад шууд л уншмааргүй болж байна, араараа тавиулаад байгаа эрчүүдээ гэж юу гэж ойлгох уу, зөв хүмүүс яагаад зөв хүмүүстэйгээ учирдаггүй юм болоо. би одоо 40 настай нөхөртэйгээ өнгөрсөн жил гэрэлсэн. өмнө нь огт хүнтэй унтаж байгаагүй үерхэл ч байгаагүй гээд бод. би гаднаасаа зүв зүгээр эмэгтэй, хүн итэгдэггүй. манай нөхөр л анх надад итгэсэн магадгүй энэ нь ч надад тэр хүнд хайртай болох гол шалтгаан байсан. би өмнө ньгадаадад олон жил ганцаараа сурч ажилдаг байсан, хүн амьтан үерхий гэж нэг ч асууж байгаагүй харин явалдах уу түр зуур гэж асуудаг байсан би шууд дургүй хүрээд үгүй гээд хөөгөөд явуулдаг байлаа. дотроо ариун наньдан хайр сэтгэл харилцаа л хүсээд тэр л дээ. яачихсан эмэгтэйчүүд гэхээрээ ингээд гэр бүлтэй бүүр үр хүүхэдтэй байж нөхрөө хуураад байдын . би олон жил ганц бие бас давгүй гадна үзэмжээр нэгэн эмэгтэй яваад л байсан хэзээ ч толгойд хэн хамаагүйтэй сексдий гэж бодож байгаагүй. хүнээ зөв сонгодоо хүмүүс минь, буруу сонголт хийснээрээ та л цорын ганц буруутан шүү, цаана чинь сайн бүсгүйчүүд эмэгтэйчүүд өөрсдийгөө би сайн гээд гараад ирэхгүй ч гэсэн ичингүйрээд л ажил албаа хийгээд чимээгүй явж байдым. эр хүн юм бол овсгоотойхон шиг олж хараад араас нь эргүүлээч. ямар сайндаа би хүртэл 39 тэйдээ учирч анх хүнтэй унтаж үзэхэв дээ. бурууг өөрсдөөсөө хай
Зочин [66.181.186.24] ・ 2022.02.17 Хариулах
Шаагад байгаарай. 39-тэй онгон охин гэж би лав сонсоогүй юм байна.
Зочин [202.55.188.88] ・ 2020.12.09 Хариулах
Увсын Баруунтурууны харьяат. Цээпилдоржийн Ариунзул гэгч 82 оны авгай эрчүүдээс ₮ -авахын тулд юу ч хийхээс буцахгүй цагаандаа гарсан биеэ үнэлэгч байнаа. Хичнээн олон гэр бүлийг бусниулав даа,,, Ёстой хорвоо бузарласан садар эм... Сүүлэрсэн эр нь хоосон гэрээсээ хөөгдвөл шууд л хаяна. Үсний ширхэг бүрээр ирэх үйлийн үрийг л дааж гарах болтугай
Зочин [202.131.245.34] ・ 2023.07.19 Хариулах
+ ts.mbold + tuguldur.bayarsaikhan + ken.erdenebat0930
Зочин [66.181.161.94] ・ 2020.10.05 Хариулах
Za bvgdiig ni l sonirhoj unshlaa end tend taniltsah zar deer dandaa erchvvd l baih yum ger bvl bolsbii daraa araar tawilt ni ihenh ni emegteichvvd l baih yum tegheer erchvvdee ter hvvhen saihan ter hvvhen muuhai gej golj shilj baihaar oorsdiigoo ehleed tordoochee ooriigoo hogjvvl shar shvdlcheed vs ni urwiichuud bolowsrochgvi togtson ajil amidral ch vgvi baij, za yu ch vgvi baij bolni gehdee amidrah chin hvseltei handlagatai baildaa yuch vgvi bolohoor hen tooh yum be uurtuu archaatai zaluusaa
Зочин [202.9.40.13] ・ 2020.08.25 Хариулах
Hogiin huuhnuud bugd uhvel taarna
Зочин [103.212.116.207] ・ 2023.09.06 Хариулах
Enkhner maani ene jil nadad barigdsan odoo tegeed salkhuu ali eswel amidarhuu geed asuusan salwal salj bolno vrgeljilvvled amidrawal amidarch bolno gehdee butsaad niilhed iim asuudal dawtagdwal bi 3 udaa gej bhgvi shuudl salna gej helsen de
Зочин [202.126.88.34] ・ 2020.06.27 Хариулах
Bi nz ohintoigoo jijkeen yumnas bolood muudaltssiin.tegeed 3 sar uuriihaa buruug oilgood uuchlalt guisan.tegeed yg evlereh gd bjital.Neg shunu utsiin avaad uztel.3sariin dotor 2uur zaluutai zereg chatlaad hairtai mairtai gd.uchnuun udaa sex hiisen bnlee.uuchlaad buhnig shineer ehlii gd odoo
Зочин [66.181.161.118] ・ 2020.12.15 Хариулах
Ойхдууд бүгд ийм байхоо
Зочин [66.181.161.111] ・ 2020.12.09 Хариулах
ямар сохор эр гэж ийм явдалтай охидуудыг олж хараад араас нь бүүр гуйж түүгээд явдын, зөв даруухан охидууд зөндөө л байна ш дээ, олоод аваачээ , нүдээ нээгээчээ малаа
Зочин [66.181.165.22] ・ 2020.06.06 Хариулах
Зөвлөгөө өгөөрэй аминчхан бодлоос ч тэр үү...тийм ч итгэлтэй бусаар эхнэртэйгээ гэр бүл болсоон,энгийн амьдралаас их зүйл хүлээлгүй зээл хоолоо аргалсан амьдрал одоохондоо харагдаж байгаа ч ирээдүйд болгон гэсэн итгэлийн гал байсаар л байгаа...Гэвч эхнэр ажилд орлоо,цагдаагийн байгууллагад мөрөөдөл нь гэсэн мөрөөдөл ч гэждээ өөрийнх нь л онцлог байх дандаа эрчүүдтэй харилцана,хамт ангиараа шоудаад хоногоор яваад тэгээд л ер нь өөрчлөгдсөндөө бага багаар өөрчлөгдөөд хөндийрөөд,утсыг нь үзэхээр бүр ууралж булааж авсан,ер нь л эдгээр бичсэнтэй ижил л юм. Гэр хүүхдээсээ аль болох хол байгаад байхаар боллоо....саяхан нэг тэсэхгүй үнэхээр багтарч нэг алгадсан,зөрүүлээд л алгадаж байна лээ...согтуу нүд нь улаанаараа эргэлдэн орилж намайг шүүмжилж гарлаа,одоо байгаа байдал хүндэвтэр байгаа ч...хүнд л тусч байна.Эршүүд эрчүүдтэй хамт байх дуртай,ийм хандлагатай хүн
Зочин [66.181.161.111] ・ 2020.12.09 Хариулах
чиний сонголт ш дээ, би багш, манай ажил дээр бааахан нөхөрт гараагүй хүүхнүүд байна, янз бүрийн насны бас даруухан цэвэрхэн хүүхнүүд эрийн мөрөөсөл, хаанаас хэзээ нэг хүн гарч ирж болзоонд урих бол гээд л байж байдаг, бас энэ яамнуудаад баахан офисын хүүүхнүүд нөхөргүй . эрчүүдээ та нар өөрсдөө хаан байнаа, хаанаас хүүхнээ олж авдын баар цэнгээний орой үдэж шоудаж яваад олдын муу хааашаа ен
Зочин [45.56.197.190] ・ 2020.05.22 Хариулах
Манай эхнэр лав суугаагүй байхдаа ч хуурдаг байсан суугаад олон жил үр хүүхэдтэй болсон хуураад л байдаг бараг л миний бүх найзуудтай унтсан одоо ч шалиг зангаа засахгүй байгаа тэгээд одоо яах уу нөгөө эрчүүдийн буруу эмэгтэйчүүдийн зөв гэдэг технологи явж байгаа болохоор олон юм ярихыг хүсдгүй харин дөнгөж амьдрал эхэлж байгаа залуучуудад хэлэхэд явдалтай хүүхэн хэзээ ч засардгүй юм байна гэдгийг сайн ойлгож ав тэгээд ойлгосон бол суугаад хүүхэд гаруул битий олон долоон юм гоншигнож байгаараа хүүхдээ эхнэрээ хайрлаад л амьдар зүгээр л тавьлан юм даа гээл хэхэ
Зочин [66.181.161.111] ・ 2020.12.09 Хариулах
санал нэг байна, ёстой дараа нь гоншигоноод яадын эвлэрээд амьдрахгүй юу, нэгэнт сонголтоо буруу хийсэн хүмүүс чигээрээ л гүрийгээд амьдраад байсан нь дээр
Зочин [202.126.90.75] ・ 2020.10.16 Хариулах
Санал нэг байна. Манай эхнэр ч гэсэн зөндөө араар тавьсан. Би ч гэсэн адилхан араар нь тавьсан. Хүний амьдрал тэр чигээрээ араар тавилт. Гэхдээ энэ тийм сүртэй зүй л бишээ
Зочин [66.181.161.34] ・ 2020.02.24 Хариулах
10 аад жил нөхөртөө үнэнч бсан хууран гэж бодож бгаагүй гэхдээ анхнаасаа нөхөртөө хайртайдаа суугаагүй л дээ хүмүүсийн шахалтаар дасаад л суусан их дэмий юм хийжээ ямар ч халамжгүйгээс л болж байгаа юм 10жил болоход ганц удаа ч бэлэг сэлт, цэцэг өгч байгаагүй дээрээс нь зүгээр бхад хий хардаж дандаа уур хүргэнэ гэтэл 35 нас хүрсэн ч хүний сэтгэл догдолж хүнд хайртай болдог л юм байна болдогсон бол хамт амьдрахсан даанч тэгэх боломжгүй юм үр хүүхдүүдээ бодоод л нөхөртөөгөө хамт бхаас аргагүй. Энэ явдал түр зуурынх гэсэн бодолтой л явж бна. Уг нь нөхрөөсөө их юм хүсээд дандаа баярлуулах ёстой гэсэн юм алга тэмдэглэлт өдрүүдээр л их биш өөрийн санаачлагаар баярлуулчихаж бноо доо гэтэл тийм юм юу ч бхгүй үнэхээр сэтгэл дундуур л амьдарч байна би ямар намайг ингэж баярлуул гэж хэлэлтэй нь биш бүүр ийм бдалтай бгаад бхаар хүн өөртөө итгэлгүй арчаагүй нэгэн бдог юм бна энэ хүнтэй яаж насыг барна даа гэсэн бодолтой л явна уг нь харц дээгүүр хичнээн сайхан хүүхэн байлаа даа би харин өөр хүнтэй учирхаар амьдрал арай өөр болдог юм байна өөртөө итгэлтэй өөртөө анхаарал тавьдаг болж байна яг л агаар ус дутагдаж бсан юм шиг л өчүүхэн жижиг юмнаас л хайр халамж мэдрэгдэх юм хүн үнэхээр сэтгэлтэй хүнтэйгээ л байх л хамгийн аз жаргалтай амьдрал юм бна хайр л байвал бүх юм аяндаа болдог юм байна хайргүй хүнтэйгээ хүчээр хамт байна гдг ёстой там юмаа одоо яаая гэхэв би өөрөө л буруу сонголт хийсэн насаараа амьдрах хүнээ зөв сонгоорой доо хүүхнүүд минь
Зочин [66.181.186.24] ・ 2022.02.17 Хариулах
Яг ийм байж байгаад нөхөртөө би шинээр дурласан. Одоо сайхан байна. Гэр бүл бол чиний бодож байгаа шиг юм биш.
Зочин [66.181.161.119] ・ 2020.02.23 Хариулах
Яг үнэндээ нөхөртөө 10 жил үнэнч амьдарсанч нөхөр маань намайг олонч удаа хуурсан тэгээд эцэст нь хүн тэвчихээ больж өшөөгөө авмаар санагддаг болчихдог юм байна
Зочин [103.80.211.195] ・ 2020.02.21 Хариулах
Ойрд эхнэр хардуулах юм хийгээл байхын найзтай чат бичээд устгана. Надтай гадуур гарахаараа гоёж гоодохгүй мөртлөө хүнтэй уулзана гэхээрээ учиргүй нүүр амаа будаад л. Хэцүү байна өө. Өөрөөс нь асууж ярилцах гэхээр санааг нь зовоочих юм болвуу гээл дотроо л хадгалах юмдөө. Хий юмнаас болоод хэрүүл маргаан үүсэх гээд ч байгаа юм шиг
Зочин [202.55.188.33] ・ 2020.02.18 Хариулах
гэрлэлтээ батлуулчаад өөр хүнтэй дотно харилцаад байхийг юу гэж ойлгох вэ
Зочин [202.126.90.97] ・ 2023.08.05 Хариулах
Тэнэг юм уу араар тавихад нас ямар хамаа бнаа.Чи гомдоовол араа шүдэндээ зууж бгаад зориуд зохион байгуулалттай бэлтгэлтэй араар нь тавина штээ
Зочин [202.179.21.211] ・ 2022.03.04 Хариулах
Товчхондоо бол байхгүй.
Зочин [192.82.90.114] ・ 2022.05.19 Хариулах
Орой ажлаасаа ирээд дотоожоо угаагаад байдаг байсан . Нэг хэсэг угаахаа болиод бөөгнүүлээд тавьчихаар нь шалгаж үзтэл бүгд цагаан загал болсон байх юм. 48 настай хүүхэн араар тавих боломж байдаг уу зөвлөөч
Зочин [202.126.89.124] ・ 2023.01.10
Боломжтой штээ чамаас хариугаа авсан байх
Зочин [202.21.107.174] ・ 2022.03.14 Хариулах
Хна байдаг вэ ? Мэдээлэл авий
Зочин [66.181.161.48] ・ 2021.04.04 Хариулах
Тийм юмны дугаар байна уу?
Зочин [202.21.120.158] ・ 2020.07.08 Хариулах
Хахххххиии
Зочин [202.126.88.178] ・ 2020.12.26
Харсан юм шиг ярихиймаа хүн бүр тиим бна гэж юу бдгий
Зочин [66.181.161.123] ・ 2020.12.17 Хариулах
Эхнэр бид 2 танилцаад удаагүй хамт амьдарч суугаад жил гаруй хугцаа өнгөрсөн жилийн хугцаанд нээх сүртэй хэрүүл маргаан гардгүй хааяадаал нэг юм болдог би уурхайд хөдөө ажилаар явчдаг эхнэр маань гэртэй ганцаараа үлддэг байлаа удаан хугцааны дараа эхнэрийн минь зан ааш өөрчлөгдөж залгах. Болгонд лайтай ядаргаатай завгүй байна аль эсвэл ярьж байгаа дохио өгдөг байсан тэр үед би эхнэртээ хязгааргшй хайртай байсан болхоор дандаа л харддаг байлаа гэхдэ миний эхнэр хөдөөний эгэл даруу бор охин болхоор намайг хэзээч хуурахгүй гэж их л итгэдэг байж амраад очих болгонд л арай өөр болцон хөөрхөн турсик лквчикээ солисон мэдэхгүй турсинк левчик ш нээр авсан би дотороол боддог байлаа надад маш хэцүү байсан гэтэл манай эгч уурхайд дэлгүүрт суух худалдагч хэрэгтэй гэхээр нь эхнэрийгээ өөрийнхөө ажилдаг уурхайд худалдагчаар оруулваа эхэндээ гоё л байлаа сүлдээ яид 2 ээлж зөрдөг болж намайг амрах гэж байхад эхнэр маань аймгаас ирж орой ажилаас буугаад эхнэр дээрээ ороод утсыг нь үзэж байтал миний багийн найз. Гэрт маань авхуулсан зөндөө зураг байв
Зочин [64.119.27.63] ・ 2020.07.20 Хариулах
Хамгийн хэцүү нь хүүхэд л байх юм. Би уучилсан дахиад шинээр бүгдийн эхлэе гэж би өөрөө гуйсан. Одоо надад сэтгэлгүй болсон гэж хэлээд байгаа. Ар гэр хангалуун авж явах юмсан хүүгээ бусдаас дутаахгүй амьдруулах юмсан гэсэн байнгын бодолтой явсаар эхнэрээ орхигдуулсан нь үнэн гэхдээ арай ч дээ даанч дээ гэмээр хэцүү л байдаг юм байна. Бүгдийг нь мартаад надад хайргүй болсон тэр хүнийг дахиж хайрлаад байж чадах болов уу гээд өөрөөсөө асуугаад л өдөр шөнийг өнгрөөж сууна да
Зочин [66.181.161.123] ・ 2020.12.17
Манай эхнэр одооноос нууц амрагийн тухай подкаст сонсдог болж нууцаар яаж байгаан болоо ойлгохгүй юм
Зочин [66.181.161.23] ・ 2020.04.14
Яаж мэдсэн юм
Зочин [202.126.90.75] ・ 2020.10.16 Хариулах
Бүх хүний эхнэр араар тавьдаг. Тийм болхоор бүү санаа зов. Адилхан араар нь тавь. Сэтгэл чинь тайвшрана. Өөр хүний эхнэртэй унт. Тэгээл адил нэг
Зочин [202.126.90.75] ・ 2020.10.16 Хариулах
Үнэнээ хэзээ ч хэлэхгүйшдээ. Харин дараа нь хамт груп секс хий. Секс бол зүгээр л хэрэгцээ
Зочин [64.119.24.242] ・ 2020.06.02 Хариулах
chi eniigee yaaj shiidsen be
Зочин [66.181.161.9] ・ 2020.04.06
Харин аймаар гүрийдэг юм байналээ угаасаа
Зочин [66.181.161.125] ・ 2020.01.17 Хариулах
Хардалтыг ханатлаа амссан. Охин биеэрээ нөхөртөө очсон байтал янхан дэвсгэрээрээ байнга дуудуулах их хэцүү бсан. Бүх амьдрал залуу насаа зориулсан эр нөхөртөө хамгаас илүү хайрлуулах , ойлголцох, харилцан хүндлэх ёстой байтал үгийн муухайгаар хэлүүлнэ гэдэг өөрөө ийм зүйл рүү түлхэх алхам болсон. Нөхрөө санаатайгаар хуурсан. Янхан гэж олон жил гүтгэж доромжилсны хариуг өгсөн.
Зочин [66.181.161.63] ・ 2020.05.08
дандаа тэгэж хэлүүлэх ч үнэхээрийн там шүү. эхлээд ажлаасаа гарлаа. дараа нь найзуудаасаа холдлоо. одоо бүүр гэрээсээ ч гарахаа болилоо. гоё сайхан хувцас, гар утас авч өгсөн ч би түүнийг нь хаана хэзээ гаргаж бариад өмсөөд явах ч юм бүү мэд. утгагүй байнөө.
Зочин [66.181.161.28] ・ 2020.02.21
Нөхөрөө хуурхад ямар байсан? Хуурсаныхаа дараа юу бодогдож байв?
Санал болгох
1 Жонатон Гиел: Англи хэл сурмаар байвч аргаа олохгүй яваа завгүй хүмүүст бид дүрэм, яриа хоёрыг төгс эзэмшүүлэх аргаар заадаг
2 С.Сувд-Эрдэнэ: Асуудлаа шийдье, ажилтнуудаа тогтооё гэвэл дунд шатны менежерүүдээ сургаж, чадваржуулахад хөрөнгө оруул
3 Шинэ төгсөгчдийг хөдөлмөрийн хүндхэн зах зээл хүлээж байна
4 Борлуулалт, бараа материал бүртгэлийн ухаалаг шийдэл Beez апп ашиглалтад орлоо
5 Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Монгол Улсад айлчилж байна
Холбоотой мэдээ
Амьдрал
Залуу гэр бүлд өгөх 5 зөвлөгөө
・ 12 сарын 01, 2021
Амьдрал
М.Алтанцэцэг: Таны эхнэр, нөхрийг шүүх, шүүмжлэх эрх мэдлийг хэн нэгэнд бүү өг
Х.Оргил ・ 04 сарын 13, 2023
Ярилцлага
С.Сувд-Эрдэнэ: Асуудлаа шийдье, ажилтнуудаа тогтооё гэвэл дунд шатны менежерүүдээ сургаж, чадваржуулахад хөрөнгө оруул
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 04 сарын 22, 2025
Нийгэм
Хоёулаа ядарсан, стресстсэн.... хамтдаа шийдэе гэе
Peak.mn ・ 10 сарын 24, 2022
Нийгэм
Гэрлэхээсээ өмнө хөрөнгө хуваах гэрээ хийх хуулийн зохицуулалтыг та мэдэх үү
Х.Оргил ・ 04 сарын 27, 2022
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.