Б.Номин
09 сарын 17, 2025
ДЭМБ-аас жил бүрийн есдүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалдаг “Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг энэ жил өчигдрөөс эхлэн энэ сарын 27-ныг хүртэл зохион байгуулж байна. 2024 оноос хэрэгжиж эхэлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 29.4.3 дахь заалтад “Жороор олгох эмийг цаасан эсхүл цахим жорын кодоор олгоно” гэж тусгасан. Цахим жор нь эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлж, хэрэглээнд хяналт тавин, жорыг стандартын дагуу бичих боломж бүрдүүлэхээс гадна эмчийн цаг, цаасыг хэмнэж, иргэдэд эмээ авахад хялбар, хурдан, шуурхай байх ач холбогдолтой аж.
Энэ жилийн аяны уриа “Цахим жор цаг хэмнэнэ” гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.