Б.Баясгалан
02 сарын 12, 2020
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор уламжлалт Цагаан сарын баярыг энэ жил тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж Улсын онцгой комисс өнгөрсөн даваа гарагт шийдвэрлэсэн. Улсын онцгой комиссын тус шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж, Цагаан сарыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх зарлигийн төсөл боловсруулжээ.
Цагаан сарыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд саналаа нэмж тусгахаар Засгийн газар яг одоо хуралдаж байна.
Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Цагаан сарыг тэмдэглэхгүй байхаас гадна Цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдааг хязгаарлах тухай тусгасан байна.
Засгийн газар саналаа тусгасны дараагаар Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарлиг гаргах нь тодорхой боллоо.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.55] ・ 2020.02.12 Хариулах
mash zovoo arail zambaraagui bn
Зочин [202.126.89.212] ・ 2020.02.12 Хариулах
hamgiin hol hodolgoon ihtei erstel ihtei zahuad bain
Санал болгох
1 А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийж, “БОГД ДААТГАЛ” нэртэйгээр хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна
2 Japan Pledges Comprehensive Support Following Devastating Eastern Mongolia Wildfire
3 Ө.Даваажаргал: Урлаг хүүхдэд өөрийгөө таних, дотоод ертөнцөө нээх боломж олгодог
4 KDDI Admits Subsidiary Sparked Devastating Mongolian Wildfire
5 Биологийн COP17: Улс орнууд газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авах амлалтдаа хүрч чадах уу?