Ричел Кнапер нь 29 настай, англи бүсгүй юм. Тэрбээр урууландаа филлер буюу дүүргэлт хийснээс болж уруул нь 4 дахин том тэсвэрлэхэд бэрх өвдөлтийг амсжээ.

Анх мэс заслын дараа уруул нь хэвийн байсан ч хэдхэн цагийн дараа хэт томорсон уруул нь хамартаа хүрсэн гэж тэрээр ярьсан байна. 

Эмнэлэгт очиж энэ тухайгаа учирлахад түүнийг харсан сувилагч нар инээдээ барьж чадаагүй аж.

Эмч нар филлерийн тарилга артерийн судасыг дайрсантай холбоотой ийнхүү хэт томорсон гэсэн оношийг тавьсан байна. Аз болоход уг дүүргэлтийг авах боломжтой гэнэ.

Энэ явдлын дараа Ричел өөрийнхөө түүхийг бусдад хуваалцсан бөгөөд ямар нэгэн гоо сайхны ажилбар хийхээсээ өмнө сайтар бодож шийдвэр гаргахыг уриалжээ.


Эх сурвалж: dailystar.co.uk