Австралийн Сидней хотын гоо сайхны мэс засалч хэдэн сарын турш зогсоо зайгүй ажилласны дараа зургаан долоон хоногийн турш эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай болжээ.  

31 настай доктор Имико Кадота 2 дугаар сарын 4-нд өөрийн блогтоо “X эмнэлэг” гэж бичсэн ч сүүлд сонин хэвлэлүүдээр Bankstown Lidcombe хэмээн эмнэлгийн нэрийг илчилжээ. Кадотагийн ажлын дарамт нь 2018 оноос эхэлсэн бөгөөд тэрээр энэхүү цаг хугацааг “миний амьдралын хамгийн хэцүү ажлын өдрүүд” хэмээн дүрсэлсэн байна. 

Тэрээр заримдаа 180 цаг завсаргүй ажиллах ээлж хүлээн авч, ажлын дундуур дуг хийн, эрүүл хоол, дасгал хийхийг мартсан гэхэд болно. 

Урт хугацаанд нойрны дутагдал, буруу хооллолтоос үүдэн түүний ходоод өвдөж, нойрны дутагдалд оржээ. Кадота богино хугацаанд амралт авч, ажлын цагийг нь багасгах болов уу гэсэн горьдлоготой ажилдаа буцаж ирсэн ч байдал огт сайжраагүйгээр барахгүй хамтран ажилладаг эмч нь түүнийг “хэт эмзэг” гэж оношилжээ. 

Кадота эцэс сүүлд нь ажлаасаа гарах өргөдлөө өгсөн ба 6 долоо хоногийн турш эмнэлэгт нойргүйдэл, ходоодны үрэвслийн оноштойгоор эмчлүүлсэн байна. 

Тэрээр шинээр эмч болох гэж байгаа хүмүүсийг өөртэйгөө ижил туршлага амсахаас сэргийлэхийн тулд залуу эмч нарт ажлын дарамт үзүүлэн, тэднийг үл хүндэтгэдэг байдлын эсрэг хөдөлгөөн өрнүүлжээ.


Эх сурвалж: https://nextshark.com