Өнөөдөр Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б.Алтантулгын ар гэрийнхэн суулт хийжээ.  

Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. 

Нас барсан цэрэг нь Орхон аймгаас өнгөрсөн оны намрын ээлжээр татагдан очсон, 19 настай байлдагч байжээ. Талийгаачийг өглөөний гүйлтэндээ гүйж байгаад унахад нь бусад нь түшиж цэргийн байранд оруулан, ус уулгасан ч хэсэг хугацааны дараа бөөлжиж, удалгүй нас барсан аж.