Гэрт зовлон, ядуурал авчирдаг 10 зүйл

Бид ямарваа нэгэн асуудал тулгарахад хэн нэгэн хараал хийсэн мэт бусдыг буруутгах дуртай. Тэгвэл заримдаа маш энгийн зүйлс гэрт муу муухай энерги дуудаж, ядуурал, зогсонги байдалд оруулж байдаг.

Ихэнхдээ бидний амьдрал бидний хийсэн үйлдлүүдээс болж хогоор дүүрч байдаг. Үүнээс салахыг хүсвэл танд гай зовлон авчирдаг зүйлсээс салах хэрэгтэй. Заримдаа амьдралд бүх зүйл сайхан байгаа ч гэсэн үе, үе шинэчлэлт хийж байх хэрэгтэй. Хувцасны шүүгээгээ цэгцэлсэнээр та өөрийнхөө бодол санааг цэгцэлж байна гэсэн үг.

Гэрт сөрөг энерги татаж байдаг 10 зүйл:


1. Хагарсан шил

Үүнд цуурсан цонх, хагарсан толь, бариул нь хагарсан аяга зэрэг орно.


2. Хуучин эд зүйлс

Эдэлгээ дууссан хувцас, дахин уншихгүй сонин сэтгүүл зэргийг хаях цаг болсон.


3. «Үхэжсэн» зүйлс

Хамгийн эхний «үхэжсэн» зүйл бол хатсан цэцэг. Дараагийн зүйлс бол хатаасан цох, эрвээхэй, шувууны өд зэрэг орно.


4. 3 жилээс дээш хугацаагаар хэрэглээгүй зүйлс

3 жилээс дээш хугацаагаар хэрэглээгүй ямарч шинэ зүйл бай түүнд зогсонги энерги шингэж байдаг. Олон жил нэг ширээ хэрэглэж, хямдарлаар авсан өмд зэргийг шийдвэрлэх цаг ирсэн.


5. Халаас болон хэтэвчинд байгаа жижиг хог

Жижиг зүйлс том болж хувирдаг. Чихэрний цаас, тасалбар зэрэг нь аз авчирах болов уу?


6. Танд таалагддаггүй гэрэл зураг

Гэрэл зураг хараад сөрөг энерги мэдэрч байгаа бол тэр зураг таныг харах тоолонд таны дүрсийг өөртөө шингээж байдаг. Тиймээс энэ нь танд гай зовлон авчирах юм.


7. Зогссон цаг

Зогссон цаг муу бэлэг тэмдэг болж байдаг. Юу ч бодолгүйгээр засварын газар аваачиж эсвэл шууд гаргаж хаях хэрэгтэй.


8. Хос биш зүйлс

Тагтан дээр байгаа ганц ширхэг цанын түшүүр, өрөөсөн шаахай зэрэг нь шинэ зүйлсийг авахад садаа болохоос гадна энергийг зогсонги байдалд оруулдаг.


9. Муудсан хогны шүүр

Муудсан хогны шүүр нь гэрийн санхүүгийн байдалд асуудалд оруулдаг. Тиймээс муудаж байгаа шүүрийг дор дор нь сольж шинэчлэж байх хэрэгтэй.


10. Салхи, шуурга, цаг агаар муу байгаа гэрэл зураг

Хэрэв ийм төрлийн зурагнууд таныг харах тоолонд түгшүүр мэдрүүлдэг бол өөр эзэнтэй болгох хэрэгтэй.

Гай зовлон гэрт дуудахаас сэргийлэхийн тулд цаг тухай бүрт гэртээ цэвэрлэгээ хийж, үе үе лаа асааж гэрээ сөрөг энергиэс цэвэрлэж заншаарай.

Холбоотой сэдвүүд

гэрбүл зөвлөгөө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.