Ирээдүйд хамгийн шаардлагатай ур чадварууд буюу зөөлөн чадвар

Э.Мөнхтуяа
11 сарын 26, 2018

Хүмүүс ихэвчлэн ажил мэргэжлийн амжилтад гол анхаарлаа хандуулдаг. Гэсэн хэдий ч ур чадвар  ялангуяа зөөлөн чадвар буюу soft-skills-ийг өөртөө суулгах нь амжилтын хамгийн чухал үндэс суурь юм. 

Эдгээрт бусадтай харилцах ур чадвар, асуудлыг шийдэх, хайрцагны гадна талд гарч сэтгэх, мөн сэтгэл зүй оюун ухаан зэрэг багтдаг. Шинжээчдийн үзэж буйгаар ирээдүйд дараах чадваруудад илүү анхаарахыг зөвлөжээ.

1. Асуудлыг шийдвэрлэх чадвар

Асуудлыг илрүүлэн, дүн шинжилгээ хийж, тухайн асуудлыг хамгийн үр дүнтэйгээр шийдвэрлэх чадвар юм. 

2. Нухацтай бодох

Санаануудын хоорондын холбоог логигтойгоор бодож, маргаанд дүн шинжилгээ хийн, үл нийцэх байдал ба нийтлэг алдаануудын шалтгааныг илрүүлэн, асуудлыг системтэйгаар шийдэх, санаануудын чухал бас хамааралтай байдлыг таних зэрэг багтдаг. Хүмүүс энэхүү чадварыг бусдаас алдаа хайхтай адилтган андуурдаг ч энэ нь ул суурьтай асуудлын гүнд орж, шийдлийг гаргаж ирэхийг шаарддаг чухал чадвар юм.

3. Бүтээлч сэтгэлгээ

Биднийг роботоос ялгах гол чадвар бол бүтээлч сэтгэлгээ. Энэхүү чадвараа хөгжүүлснээр ирээдүйд оршин тогтнох боломжтой. Логик сэтгэлгээ нь альваа зүйлийг дэс дараатай, эмх цэгцтэйгээр бодохыг шаарддаг бол бүтээлч сэтгэлгээ нь эсрэгээрээ логикгүй байхыг биднээс шаарддаг. Сониуч байдал, хүсэл эрмэлзлэл, төсөөлөн бодох чадваруудаа хөгжүүлэхэд анхаараарай.



Эх сурвалж: https://www.weforum.org


Холбоотой сэдвүүд

боловсрол ур чадвар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.