Буяндэлгэрийн Мөнхчимэг
08 сарын 26, 2022
2000 оноос хойш эрс эрчимжсэн технологи, ноу-хау, мэдээлэл, оюуны хувьсгалын их өөрчлөлттэй холбоотой ирээдүйн ажлын байрны өөрчлөлт, түүнтэй нийцэх ирээдүйн ур чадварууд орчин цагт онцгойлон анхаарал татаж байна. Өнөөдөр ЕБС-д суралцаж буй таны хүүхэд 2025-2030 оны үед ид ажлын байранд очно. Ирээдүйд ямар чадамж илүү хэрэгтэй болохыг ирээдүй судлаачид тоймлон гаргажээ.
Дэлхийн Эдийн Засгийн форумаас 2025-2030 онд нэн шаардлагатай ур чадваруудын жагсаалт гаргасныг Их Британийн ажлын байр болон ур чадварын зөвлөлөөс (UK Commission and Skills report) үндэслэлтэй зөв хэмээн зөвшөөрч дэлхий даяар бүх ЕБС-иудад хэрэгжүүлэхийг зөвлөжээ.
Энэхүү ур чадваруудаас дурдвал:
✔ Асуудлыг шийдвэрлэх (Problem-solving)
✔ Шүүмжлэлт сэтгэлгээ (Critical thinking)
✔ Бүтээлч сэтгэлээ (Creativity)
✔ Багаар ажиллах чадвар (Coordinating others)
✔ Технологийн мэдлэг, ашиглалт (Communications technology)
Манай орны хувьд эдгээр чадварыг ЕБС-иуд тэр бүр олгох боломж дутмаг байгаагаас хүүхэд өөрийгөө нээх, танин мэдэх, өөрийгөө илэрхийлэх итгэлгүй байсаар сургуулиа төгсдөг нь тухайн хүүхдийн ирээдүйн боломжийг хязгаарладаг байна. Эдгээрийг хөгжүүлэх нь гэр бүл төдийгүй өсвөр насныхны сорилт болоод байна.
Иймээс бид эцэг, эхчүүдэд туслах мөн ирээдүйд өндөр ур чадвартай Монгол иргэн бэлтгэх зорилготой цогц хөгжлийн Энтерпрайз хөтөлбөрийг Монголын боловсролын системтэй уялдуулан, судалгаан дээр суурилж боловсруулсан бөгөөд ЕБС-ийн хөтөлбөрт төдийлөн заадаггүй ач холбогдол, үнэ цэнэ нь нэмэгдэж буй чухал ойлголтуудыг өгөхөөр зорьж байна.
Энтерпрайз хөтөлбөр нь хүүхэд өөрийнхөө давуу болон сул талыг танин мэдэх, аливаа сорилт бэрхшээлийг өөртөө итгэлтэйгээр даван туулах, ажил, амьдралын аль ч талбарт амжилтад хүрэх бат бөх суурийг бий болгох зорилготой юм.
Энтерпрайз хөтөлбөрийн давуу тал:
✔ Суралцагч төвтэй, хүүхэд бүртэй тулж ажилладаг.
✔ Хүүхдийг дүгнэж шүүдэггүй, алдаа гаргах, түүнээсээ суралцах боломжийг олгодог.
✔ Хүүхэд бүрийг давуу талаа танин мэдэж түүнийгээ улам хөгжүүлж, сул талаа ойлгон удирдах аргачлалд сургадаг.
✔ Суралцагчид хувь хүний түвшинд хөгжөөд зогсохгүй, бусадтай баг болон ажиллах, амьдарч буй орчиндоо тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулдаг идэвхтэй иргэн байхад сэдэлжүүлдэг.
✔ Бүх багш нар маань мэргэшсэн, үндсэн багш нар маань олон улсын хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн.
"Эдүкэйтэд Энтерпрайз" боловсролын төвөөс энтерпрайз хөтөлбөрийн дараах сургалтууддаа элсэлт авч эхэллээ. /Өсвөр насныхны олон талт чадамжийг хөгжүүлэх цогц хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл ЭНД ДАРНА УУ. /
1. ӨӨРИЙГӨӨ ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛ (Мэтгэлцээн, Олны өмнө ярих сургалт, Монгол, Англи хэлээр)
2. БУСАДТАЙ ХАМТАР, БОЛОМЖОО НЭМЭГДҮҮЛ (Төслийн менежмент, Хувийн санхүүгийн сургалт)
3. БҮТЭЭЛЧЭЭР СЭТГЭ, ТӨВЛӨРЛӨӨ САЙЖРУУЛ (Уран зураг, DIY сургалт, Монгол, Англи хэлээр)
Бүртгүүлэх холбоос ЭНД ДАРНА УУ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Фейсбүүк: Educated Space | Facebook И-мэйл: info@educated.mn Утас: 77557071, 88213702 |
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.