Google компани энэ оны нэгдүгээр сарын танилцуулгадаа 1080p нягтаршилтай, "Google TV-Chromecast HD" нэрээр зарагдах хямд үнэтэй Chromecast дүрс шилжүүлэгч төхөөрөмж гаргахаар ажиллаж байгаагаа дурдсан. 

Одоогоор Харилцаа Холбооны Хороонд тухайн төхөөрөмжийг үйлдвэрлэх үйл явц үргэлжилж байгаа талаар мөн туршилтын загвараа  "Google G454V" гэж нэрлэсэн гэх мэдээлэл л байгаа аж. 

Дараах схемээс илүү дэлгэрэнгүйгээр олон зүйлийг мэдэх боломжтой. Одоогоор нарийн мэдээллийг олон нийтэд бүрэн задлаагүй байна.


Алсын удирдлага, 1080p дүрсний нягтаршил зэрэг олон давуу талуудыг шингээсний дээр утасгүй сүлжээгээр (Wi-Fi, Bluetooth) дэлгэцтэй холбогддогоороо бусад ижил төрлийг бүтээгдэхүүнүүдээсээ онцлог гэнэ. 

Google-д тухайн шинээр хийгдэж байгаа төхөөрөмжөөс бага зэрэг ялгаатай алсын удирдлагатай, USB тэжээл бүхий бүтээгдэхүүн байдаг бөгөөд энэ нь мөн өөр кабель ашиглахгүйгээр шууд дэлгэцэнд залгагддаг.

Одоогоор худалдаанд байгаа Google TV-ийн Chromecast нь 4K HDR-ийн зах зээлийн үнэ нь 40 орчим доллар. Харин шинээр гарах бүтээгдэхүүн нь үүнээс ч хямд өртөгтэй, хэрэглэхэд хялбар юм. Шинэ  "Google G454V" бүтээгдэхүүн нь олон нийтэд ирэх намар танилцуулагдаж, худалдаанд гарна гэж таамаглаж байгаа ажээ.


Эх сурвалж: The Vergve