"Ковид-19" цар тахлын халдварыг хумих үүднээс нийслэлд бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг тогтоогоод байгаа. Тиймээс нийслэлээс гарах, орох хөдөлгөөнийг хаасан.

Гэвч иргэд "хулгайн" буюу батлагдаагүй замаар зөвшөөрөлгүй хот хооронд зөрчих зөрчил гарсаар байна. Иргэд ийнхүү халдварт өвчний үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хөдөлгөөний хязгаарлалтыг зөрчиж хот хооронд зорчсон тохиолдолд Зөрчлийн хуулиар иргэнийг 500 мянган төгрөгөөр торгох эсвэл 7-30 хоног баривчлах юм байна. Мөн иргэдийг зөрчилд холбогдох, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс Тээврийн цагдаагийн албанаас хот орчмын батлагдаагүй автозамуудыг хааж, зорчих боломжгүй болгожээ.

Эдгээр замуудад 24 цагийн турш хяналт тавьж ажиллаж байна.