“Хурд“ хамтлагийн “Бүсгүй” дуунаас сэдэвлэсэн кино тун удахгүй үзэгчдэд хүрнэ

Peak.mn
01 сарын 06, 2025

“Хурд” хамтлаг 30 жилийнхээ ойн хүрээнд олон гэнэтийн бэлгийг сонсогчдодоо хүргэж буйн нэг нь бүрэн хэмжээний уран сайхны кино юм. 

Тодруулбал, “Хурд” хамтлаг “Бүсгүй” дуунаасаа сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээснээ үзэгчдэд хүргэх гэж байна. “Хайрлагдсан эмэгтэй хамгаас илүү үзэсгэлэн төгс, эрхэмсэг. Хайрлаж, хайрлуулж яваа бүсгүйчүүддээ зориулав” хэмээн онцолсон “Бүсгүй” уянгын драмын кинонд жүжигчин Ариана буюу Г.Ариунболор, С.Ариунбямба нар гол дүрийг бүтээжээ. Энэхүү уран бүтээлийг энэ сарын 16-наас бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгох юм байна.



Холбоотой сэдвүүд

хурд хамтлаг бүсгүй уск

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.