Хөвсгөл аймгийн Ханх сумаас Мөрөн чиглэлд явж байсан фургон автомашин өчигдөр 17 цаг 50 минутын үед Хөвсгөл нуурт цөмөрч, 4 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Автомашинд 6 хүн явсан бөгөөд 2 хүн нь гарч дөрвөн хүн нь автомашинтайгаа живсэн байна. Өглөөний 7 цагаас эхлэн аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Ханх сумын удирдлагууд бүхий ажлын хэсэг хэргийн газар цогцсыг хайх, гаргах ажиллагаа зохион байгуулахаар явсан гэж Ханх сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Баасансүрэн мэдээллээ.