Dolce&Gabbana брэндийг Хятадын түншүүд болон интернет хэрэглэгчдийг доромжилсон хэмээн үзэж тус улсад бүтээгдэхүүнийг борлуулахгүй байх шийдвэр гаргажээ.

Хонгконгийн тансаг зэрэглэлийн Lane Craford дэлгүүрийн ерөнхийлөгч Эндрю Кейт "Бид харилцагч үйлчлүүлэгч нараа хүндэтгэн Dolce & Gabbana брэндийн бүтээгдэхүүнүүдийг Хонконг, Хятадын бүх салбар дэлгүүрүүд болон онлайн дэлгүүрүүдээс хасах шийдвэр гаргасан" гэжээ. 

Мөн уг шийдвэр бямба гарагийн 1 цагаас эхлээд үйлчилж эхэлнэ хэмээн мэдэгджээ. Энэ долоо хоногт Хятадын онлайн худалдааны компаниуд болох Alibaba, JD, Secoo, VIPshop, NetEase нар өөрсдийн вэбсайтуудаас Dolce & Gabbana устгаад байгаа юм.

Уг хөдөлгөөн нь Италийн Dolce& Gabbana брэндийн реклам нь Хятадуудыг бүдүүлэг хэмээн доромжилсон утга агуулсан хэмээн олны дургуйцлийг хүргэснээр эхэлжээ.  Хэдийгээр Италийн тансаг зэрэглэлийн тус брэндийн эзэд Хятадын харилцагч, худалдан авагч нараасаа уучлал гуйсан боловч тусыг олсонгүй. Ийнхүү томоохон зах зээл төвлөрсөн Хятад улсад бараагаа зарах эрхгүй болжээ.

Хэрвээ та тус рекламыг үзэхийг хүсвэл доор оруулсан болно.



Эх сурвалж: https://www.scmp.com/