Карибыг чиглэн явж бай Мария догшин шуурга эрчээ нэмсээр V буюу хамгийн аюултай ангилалд багтсан гэж АНУ-ын Хуй салхины үндэсний төвөөс мэдээлэв. Тавдугаар ангилал нь Саффира-Симпсоны шатлал бөгөөд хуй салхи энэ хэмжээнд хүрвэл амь насанд аюултай юм. Мариягийн салхины эрч 260 километр цагт хүрсэн гэж мэргэжилтнүүд хэллээ. 

Ерөнхийлөгч Дональд Трамп Виргинийн арал, Пуэрто-Рикогийн эргийн бүс нутагт гамшгийн онцгой байдал зарласан. Даваа гарагийн орой догшин шуурга Доминикийн арлуудыг дайрч хэд хэдэн барилгыг нураажээ. Түүнчлэн тус улсын Ерөнхий сайд Рузвельта Скерритагийн гэрийн дээврийг хуу татсан гэв. Азаар хүний амь нас эрхсдээгүй аж.