Төв аймгийн Баян сумын нутаг, 3 дугаар баг, Мааньт өртөөнд 3 вагон замаасаа гарсан хэрэг гараад хэдхэн хонож байна. Ослын газарт хэмжилт хийгдэж, "УБТЗ" ХНН, ЗТХЯ зэрэг холбогдох байгууллагын удирдлага, ажилтнууд ажиллаж, сэргээн босголтын ажлыг хийж буй.

Харин уг ослын талаар Монгол Улсын 18 дахь ерөнхий сайд М.Энхсайхан өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр,

"Ослын зургаас юу олж харах ёстой вэ?

1. Далангүй хавтгай газар хайрга зулаад ТЗ барьж (Борооны ус шүүх чадваргүй, гулсана)
2. Дэр нь бетон биш мод хэвээрээ (хоцрогдол, ачаа даахгүй)
3. Бэхэлгээ нь гадас төдий (Хүний алдаанаас осол гарна)

Овоолсон шороо болон Шинэ ТЗ-ын гэх зургуудаа нэг эргээд хараарай" хэмээн бичсэн байна.