Тайваний “Ли Шэн” сангаас зохион байгуулсан “Ес дэх удаагийн Азийн охидын шагнал”-д Монгол улсаас шалгарсан оролцогчдод шагнал гардууллаа. 

Энэ жил Монгол Улсыг төлөөлж оролцсон Inside Out баг нь "Өөрчлөлт бүтээгчдийн шагнал"-ыг хүртэв. Багийн гишүүд 14-18 насны охид ба багийн ахлагч Б.Ганцэцэг, болон багийн гишүүд Т.Номин, Б.Мөнхжин, М.Энх-Ундрал, Х.Баясгалан, Э.Энхтуяа нараас бүрдсэн юм. 

Шагнал гардуулах ёслолд багийн гишүүдийн гэр бүл болон “Гүнж төв” ТББ-ын хамт олон хамтран оролцов. Энэхүү үйл явдал нь Монгол охид 3 жил дарааллан жендерийн эрх тэгш байдлыг хангах талаар ажиллаж, шагнал хүртэж буй явдал юм.

"Inside Out" багийнхан Монгол дахь жендэрийн тэгш бус байдлыг арилгахын тулд цахим мэдээллийн хэрэгслийг ашиглан видео бичлэг хийж, фэйсбүүк хуудас нээж жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр ажилласнаар шүүгчдийн таашаалд нийцсэн юм. Багийн ахлагч Б.Ганцэцэг шагнал гардан авч байх үедээ “Энэхүү боломжийг олгосон Тайваний Ли Шэн сангийн хамт олонд талархаж байна. Манай багийн эхний хийсэн ажил нь охидын хэвшмэл ойлголтыг эвдэж, охидод тулгардаг бэрхшээлийг шийдвэрлэх талаар 3 видео бичлэг хийсэн." хэмээн ярилаа. 

Мөн тус багийн зүгээс "Girl’s voice" фэйсбүүк хуудас ажиллуулж, цаашид өсвөр насны залууст зориулсан дараагийн ажлаа төлөвлөж хийнэ.” гэв.

“Азийн охидын шагнал” уралдааныг зохион байгуулсан Тайваний хуулийн этгээд болох Ли Шэн сан (The Garden of Hope Foundation ) анх энэ оны 10-р сарын 1-нд болох шагнал гардуулах арга хэмжээнд Энэтхэг, Непаль, Тайланд, Пакистан, Монгол зэрэг орны шагнал хүртэгсдийг Тайваньд урьж оролцуулахаар төлөвлөж байжээ. Гэсэн хэдий ч цар тахлын нөхцөл байдлаас үүдэн тухайн улс дахь Тайваний төлөөлөгчийн газрыг өөрийн нэрийн өмнөөс уг шагналыг гардуулахыг хүссэн болно. Монгол дахь Тайваний төлөөлөгчийн газар нь зочдыг дайлах зорилгоор Тайваний идээ ундааг төлөөлөхүйц бөмбөлөгтэй сүүтэй цайг тусгайлан бэлдэж, охидын гэр бүл, найз нөхдийг нь энэхүү шагнал гардуулах арга хэмжээнд оролцохыг урьсан юм.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Inside Out  багт шагнал хүртсэнд нь баяр хүргэе. Монгол охид гурван жил дараалан шагнал хүртэж байна. 

Энэ нь Монголд жендерийн тэгш байдлын талаарх мэдлэг мэдээлэл нэмэгдэж байгаагийн илрэл бөгөөд Монголын нийгэм ямар эрч хүчтэй, залуу үе нийгмийн сүлжээний шинэ технологийг чадварлаг ашиглаж буй байдал, шинэ арга хэрэгслээр дамжуулан өөрсдөө бүтээж өөрчлөх боломжтой гэдгийг харуулж байгаа юм.

НҮБ-ын жендерийн эрх тэгш байдлын статистик мэдээллээс харахад Тайвань 2021 оны хүйсийн эрх тэгш байдлын үзүүлэлтээр энэ онд Азид нэгдүгээрт, дэлхийд зургаадугаарт эрэмбэлэгдсэн. 

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө

“Тайвань нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд  жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр жендерийн хэвшмэл ойлголт, өрөөсгөл ойлголтыг арилгах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн биеэ даасан байдал, шийдвэр гаргах оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тууштай зүтгэсээр ирсэн" гэдгээ онцлон тэмдэглэв. 

Мөн Тайвань дахь парламент дахь эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 42%-д хүрсэн нь Азидаа хамгийн өндөр үзүүлэлттэй юм. Тайвань Монголын талууд боловсон хүчин чадавхижуулах, боловсролын солилцоог гүнзгийрүүлэх чиглэлээр хамтран ажилласаар байгаа бөгөөд энэ нь талуудад жендерийн тэгш эрхийн зорилгыг биелүүлэхэд тус болно хэмээн үзэж байна.”гэв. 

 Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө Inside Out  багийн гишүүн Б.Ганцэцэгт шагналыг гардуулав.

 Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө Inside Out  баги
йн гишүүн Т.Номинд шагналыг гардуулав.

 Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө Inside Out  багийн гишүүн Б.Мөнхжинд шагналыг гардуулав.

Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө Inside Out  багийн гишүүн Х.Баясгаланд шагналыг гардуулав.

 Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө Inside Out  багийн гишүүн Э.Энхтуяад шагналыг гардуулав.


 Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө Inside Out  багийн гишүүн М.Энх-Ундралд шагналыг гардуулав.