Найз залуугаа хашраахын тулд машиныхаа хамар дээр суулган 7.3 км газар давхижээ

Х.Оргил
11 сарын 02, 2018

Японы Фүкүока мужид 22 настай бүсгүй найз залуутайгаа муудалцан машиныхаа хамар дээр суулган 7.3 км газар давхисан хэрэг гарчээ. 

Эл хэрэг хосын маргаанаас үүдэлтэй. Лхагва гаригийн шөнө 22 настай Ямада 24 настай найз залуутайгаа шөнийн цэнгээний газар муудалцсан байна. Үүнээс болж бүсгүй машинаа асаан явах гэхэд нь саатуулах гэсэн найз залуу нь машиных нь хамар дээр гарчээ. Энэ үед бүсгүй зогсоогүйгээр үл барам 7 км газар давхисан аж.

Тус мужийн цагдаа түүнийг баривчилсан бөгөөд энэ үеэр Ямада "Найз залуугаа алах санаа зорилго нь агуулаагүй, уурандаа хийсэн болчимгүй үйлдэл" гэдгээ хэлсэн байна.



Холбоотой сэдвүүд

найз залуу хайр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.