"Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөлийн Майхант чуулганыг энэ сарын 18-21-ний өдрүүдэд  Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулах гэж байна. 

Майхант чуулганд 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн зөвлөл, хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл 500 гаруй хүүхэд чуулна.

Энэхүү майхант чуулганыг зохион байгуулснаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх гол зарчмуудын нэг болох хүүхдийн оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангахад төр, иргэн, олон нийтийн оролцоо, түншлэлийг бэхжүүлэхээс гадна Монголын Хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагааг улс орон даяар идэвхжүүлэх юм.