Буяндэлгэрийн Мөнхчимэг
01 сарын 05, 2022
Монголын шагайн харвааны холбооноос Монголын Спортын корпорацаас зохиож буй Олон Улсын ШАГА Монголын Холбооны Mongolian Shaga Federation Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнтэй холбоотой мэдээлэл хийжээ.
Тус тэмцээн нь ганцаарчилсан, багийн, холимог багийн, пара төрлөөр тус бүр эрэгтэй, эмэгтэй ангилалд зохион байгуулагдах гэж байгаа аж. Харин Монголын шагайн харваан холбооны зүгээс эмэгтэйчүүдийн ангилал гаргасныг эсэргүүцэж байгаа гэнэ. Тодруулбал тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ш.Отгонбаяр мэдэгдэлдээ:
"Монголын спортын корпорацаас Монголын өв соёлыг эвдэх, шагайн харваачдыг талцуулах үйлдэл хийж байна. Өдгөө Монголд 10 мянга орчим харваачид бий. Монголын спортын корпорацын захирал Б.Хосбаяр тэргүүтнүүд өөрсдөө шагай харваж үзээгүй байж өв соёлоо хөндөж байна. Энэ сайхан өв соёлыг мэдэхгүй хүмүүс бидний спортыг олон улсад гаргах, зэрэгцээд явах нь боломжгүй.
Өнөөдөр Монголд шагай харваж байгаа хүмүүсийн 80 хувь нь залуус. Эмэгтэй хүн харвадаггүй жаягийг эвдсэнээр энэ өв устах аюултай. Явуулж байгаа ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байна.
Соёлын яаманд энэ талаар мэдэгдсэн. Зогсоохгүй бол мөсөн өргөөд очиж хэвтэнэ. Дээр үеийн эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсээ хүндэлдэг, эр хүний тоглоомыг дээдэлдэг байсан тул шагайн харваа тоглодоггүй байсан" гэв.
Монголын шагайн харвааны холбооноос Соёлын яам болон Монголын спортын корпорацад шаардах албан бичиг хүргүүлжээ. Мөн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга "спортын өв уламжлалыг өөрчлөн, эд хэрэглэлийг ашиглан өөр тэмцээн уралдаан зохиоход холбооноос зөвшөөрөл авч, зөвшилцөх ёстой" хэмээн ярьжээ.
жендэр монгол өв уламжлал эмэгтэйчүүд шагай харваа тэгш бус байдал
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.41.93.39] ・ 2024.01.05 Хариулах
ish emegteichuudee yund ad yzej baigaa ym. exees toroogui umshig doromjloxiin muusain golognuud chin.