Тэрбум жилийн настай хар алмаз 3.16 сая еврогоор үнэлэгдлээ

Л.Дэлгэрмаа
02 сарын 11, 2022

Тэрбум жилийн настай, дэлхий дээрх хамгийн том, хар алмаз 3.16 сая еврогоор зарагджээ.

Энэхүү алмазыг "Энигма" гэж нэрлэдэг ба нэг гадилтай ижил хэмжээтэй. Дуудлага худалдааг зохион байгуулагч компаниас  "Sotheby’s"  чулууг 4.4 сая еврогийн үнэ хүрнэ гэсэн таамагтай байсан ч сансандаа хүрч чадаагүй ажээ.

Алмазыг худалдан авахаар 3.16 сая доллар амласан эрхэм төлбөрөө криптовалютаар хийхээр болсон байна.

HEX founder Richard Heart: Bitcoin price will crash 85% from its highs, HEX  is not a Ponzi scheme - AZCoin News

Худалдан авагчийн нь криптовалютын бизнес эрхлэгч Ричард Хөрт гэх нэгэн.

Тэрбээр дуудлага худалдаанд ялсан даруйдаа цахим хуудастаа чулууг худалдан авснаа зарлаж Энигмаг “HEX.com алмаз” гэж нэрлэхээр болжээ.

Сонирхууларад, Энигмагийн түүх, гарал үүсэл тодорхойгүй ч ийм төрлийн хар алмаз динозавраас ч өмнө буюу 2.6-3.2 тэрбум жилийн өмнөх үеэс улбаатай гэгддэг байна.


Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.