Б.Анхилам
06 сарын 30, 2020
Хэрэв та Аллек Жошуа Ибэй гэж гүүгл дээр хайвал бөөн онгоцны осол дундаас түүний тухай мэдээлэл олох вий. Тэр бол 22 настай филиппин залуу, нисгэгч болох мөрөөдөлтэй нэгэн. Тэрбээр өөрөө онгоц жолоодох эрхтэй болтлоо онгоцны ослын орчныг тайлбарладаг Yutube хуудас хөтөлдөг. Түүний хийсэн бичлэгийн үзсэн хүнд ослын өмнөх үйл явдлын талаар ойлголт авах бүрэн боломжтой.
Гэхдээ нисгэгч болох мөрөөдөлтэй түүний хийсэн энэ ажлууд хүмүүст мэдлэг болж байна уу эсвэл айлгаж байна уу?
Ибэй агаарт дэлбэрэлт болохоос өмнө 16 жилийн настай онгоцны бодит бус загвар болон хяналтын самбар дээр нэг л зүйл буруугаар эргэхэд сүйрлийн аюул дагуулах айдас төрүүлэм мэдрэмжийн хамт цагийг өнгөрүүлнэ.
Ойролцоогоор 5 жилийн өмнөөс тэр түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан онгоцны ослууд болон бусдын төдийлэн мэдэхгүй олон ослыг давтан тоглож ирсэн. Тэдгээрийг бичлэг болгон Ибэй өөрийн 225 мянган дагагчтай Youtube хуудаснаа оруулдаг.
Дижитал нисгэгчийн youtube хуудас:
Дижитал нисгэгч маань ойролцоогоор 200 орчим онгоцны ослыг сэргээж бичлэгийг тавиад байна.
Тухайлбал хөгжимчин Бадди Холлигийн үхлээс эхлээд 2001 онд болсон Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхаг руу хийсэн террорист халдлага хүртэлх загварчилсан бичлэгүүд бий. Одоогоор Ибэйн Youtube хуудас дахь түүний бичлэгүүд 15 сая гаруй хандалт авчээ.
Мөн тэдгээр ослын бичлэгүүдээрээ тэр багагүй мөнгө олдог. Тэрбээр сард 11 мянган хүртэлх доллараар цалинжиж буй. Түүний Патреон хуудсыг үнэнч дэмжигчид нь ч бас санхүүжүүлдэг байна.
Ибэй аялал жуулчлалын менежментээр мэргэшсэн ч коронавирусын хямрал дууссаны дараа нисгэгч бэлтгэх курст явах бодолтой.
Эх сурвалж: Der Spiegel
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.57.93.70] ・ 2023.08.06 Хариулах
kk goy