Хятадын загварын гэрэл зурагчин Чен Ман ази эмэгтэйчүүдэд хүндэтгэлгүй хандсан гэрэл зураг авсандаа уучлал хүсжээ.

Тэрбээр "Кристиан Диор" брэндийн зураг авалтад эмэгтэй моделийг хэт хэрцгий догшин дүрээр харуулсан нь Хятадын нийгмийн сүлжээнд хүчтэй эсэргүүцэлтэй тулсан юм.

Энэхүү үйл явдлын дараа  "Кристиан Диор" брэнд уг сурталчилгааг буулгажээ.

Гэрэл зурагчин Чен Ман "Би Хятад хүн, төрж өссөн, эх орондоо маш их хайртай, уран бүтээлдээ ч үүнийгээ харуулах үүрэгтэй гэж боддог. Цаашид би соёлын талыг сайтар бодож уран бүтээлдээ тусгах ёстойг ойлголоо" хэмээн хэлсэн байна. 

Мөн тэрээр хятад эмэгтэйг онигор нүдийг тодотгосон зургуудаа ч бас устгасан аж.