Хүмүүс сексийн талаар бодох, эрэлхийлэх, бэлгийн хавьталд орохдоо ихээхэн цагийг зарцуулдаг. Энэ нь зүгээр ч нэг хүүхэд бий болгох үйл явц биш юм. Хүмүүст олон шалтгаан байдаг. Зарим нь бие махбодийн таашаал авах, зарим нь сэтгэл санааны хувьд сексийг эрэлхийлдэг бол зарим нь өөр ямар нэгэн зорилго агуулдаг. Гэхдээ ямар ч шалтгаанаар байсан сэтгэцэд сайнааар нөлөөлөхөөс гадна, эрүүл мэндэд мөн ашиг тустай гэнэ. 

Сүүлийн үеийн судалгаанаас дараах давуу талуудыг онцолжээ.


#1 Секс нь биеийн зовиурыг багасгадаг бодис ялгаруулдаг

Эндорфин нь биеэс ялгаран гардаг өвчин намдаагч юм. Бэлгийн харилцааны үед эндорфин ялгарч бие болон тархинд тархаснаар биеийн зовиурыг алга болгодог. Зарим хүний толгойны өвчинийг хүртэл намжаадаг байна. Мөн эндорфин нь сератонинг ялгаруулсанаар хүн илүү аз жаргалтай болдог гэнэ.


#2 Секс нь илчлэгийг шатаахад тусалдаг

Дасгал хийсэнтэй адил илчлэг шатаахгүй ч гэсэн тодорхой хэмжээнд илчлэгийг шатаадаг байна. Монтреалын их сургуулийн нэгэн судалгаагаар сексийн үед хичнээн хэмжээний калори шатаадагыг судалжээ. Гучин минутын туршид, эрэгтэй хүн 101 калори, эмэгтэй хүн 69 калори шатаадаг буюу минутанд шилжүүлэхэд 4.2, 3.1калори гэнэ.


#3 Биеийн дархлааг сайжруулдаг

Сэтгэл зүйн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар долоо хоногт дор хаяж нэг удаа бэлгийн хавьталд ордог оюутан өвчинтэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг дархлаа өндөр байгааг тогтоожээ. Бэлгийн харьцаанд ороогүй хүмүүстэй харьцуулахад дархлааны түвшин 30% -иар өндөр байв.


#4 Секс зүрхэнд сайн

Энэ нь шатаар өгсөхөд зүрхний цохилт нэмэгддэгтэй адил бөгөөд долоо хоногт 150 минутыг дасгал хийхэд зарцуулахыг зөвлөдөг байна. Тийм учраас дасгал хөдөлгөөндөө сексийг мөн оруулж болох нь ээ.


#5 Стрессийг давахад тусална

Дээр дурдсан химийн бодис нь тархи болон биеийг тайвширахад тусалдаг учраас стрессийг даван туулахад эерэг үр дүнтэй гэнэ.


#6 Түрүү булчирхайн хавдараас сэргийлдэг

40-75 насны 50,000 эрэгтэйн дунд судалгаа хийхэд сард 21 ба түүнээс гэж бүртгүүлсэн хүмүүс 4-5 удаа гэж бүртгүүлсэн хүмүүсээс бага түрүү булчирхайн хавдарын эрсдэлд ордог нь баталжээ.


# Ходоодны шархыг багасгана

10,000 эрэгтэйг оролцуулсан судалгаагаар “хайрлагдсан” гэсэн мэдрэмжийг авдаг эрчүүд ангина болон ходоодны шархны эрсдэл багатай байсан бол гэр орондоо асуудалтай гэж хариулсан эрчүүдийн эрсдэл нь өндөр байжээ.


#Нойрыг сайжруулна

Секс нь нэг төрлийн дасгал бөгөөд мэдээж сексийн дараа ядарна. Түүнээс гадна окситоцин ялгарсанаар нойр хүрэхэд тусалдаг байна. Ялангуяа эрчүүдэд илүү нөлөөлдөг.