Л.Дэлгэрмаа
04 сарын 21, 2022
Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, “Бадамлин” ТББ-аас хамтран олон нийтийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх, сэтгэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “СЭТГЭЛД НЭВТРЭХҮЙ: ярилцъя, ойлгоё, хүндлэе” үйл ажиллагааг 2022 оны 04 сарын 23-ны өдөр олон нийтэд нээлттэй зохион байгуулна.
Энэхүү үйл ажиллагаанд зохион байгуулагч Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, “Бадамлин” ТББ болон сэтгэл зүйн салбарын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг болон ном, гарын авлага, контент бүтээдэг байгууллагуудын төлөөллөөс нийт 10 байгууллага оролцохоороо онцлогтой.
Сэтгэлд нэвтрэхүй арга хэмжээгээр Монгол дахь сэтгэл судлалын салбарын хөгжил, шинэ дэвшилтэт арга, сайн туршлагуудыг танилцуулсан 14 илтгэл танилцуулагдана.
Мөн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцан, ном, гарын авлагуудыг худалдан авах, сэтгэл зүйн асуудалтай холбоотой дэмжлэг үзүүлэх сэтгэл зүйн оношилгоо, үнэлгээ, зөвлөгөө зэргийн мэдээллийг авах боломж бүрдэж байгаа юм.
Ковид-19 цар тахлын дараах олон нийтийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой энэхүү арга хэмжээ төлбөргүй зохион байгуулагдаж байгаа юм.
Хэзээ: 2022 оны 04-р сарын 23-ны өдөр 11:00 цагаас
Хаана: БГД, 10-р хороолол, Тоёота Топ Моторс төв
Үйл ажиллагааг зохион байгуулагч:
Үйл ажиллагаанд оролцох сэтгэл зүйн байгууллагууд:
Үйл ажиллагааг дэмжигч байгууллагууд:
Арга хэмжээний талаарх мэдээллийг “Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг” фэйсбүүк хуудсаас авна уу.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.