Шинээр төрсөн хүүхдүүдэд зориулж энэ намар 2000 гаруй мод суулгана


08 сарын 08, 2019

МОСКВА. /TASS/Шинээр төрсөн хүүхдүүдэд зориулан “Манай мод” төслийн хүрээнд Москва хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд 2000 гаруй мод суулгана хэмээн тус хотын цахим хуудаст мэдээлсэн байна.

“Манай мод төслийн хүрээнд энэ намар нийслэл хотын 27 цэцэрлэгт хүрээлэнд 2300 гаруй мод суулгана. Мод суулгах ажилд Москва хотын оршин суугчид оролцоно. Шинээр төрсөн 1125 охин, 1234 хүүд зориулж царс, нарс, агч зэрэг модыг суулгана” хэмээн мэдэгдэлд дурджээ. 

Энэхүү төслийг өнгөрсөн 4 дүгээр сарын 15-нд эхлүүлсэн байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

мод хүүхэд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.