Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд сайд нар сар шинийн баяртай холбогдуулан шинийн 4 буюу ирэх долоо хоногийн баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргажээ.

Тодруулбал, хоёрудугаар сарын 8-ны баасан гарагийн ажлын өдрийг энэ Бямба гараг буюу хоёрдугаар сарын 2-ны өдөрт  шилжүүлэхээр шийдвэрлэсэн талаар эх сурвалж мэдээллээ. Ингэснээр иргэд хоёрдугаар сарын 05-10-ны хүртэл зургаан өдөр амрах юм.