СУДАЛГАА: Мөөг идэх нь сэтгэл зүйн хямралд өртөх эрсдэлийг бууруулдаг

Peak.mn
06 сарын 10, 2022

Томоохон судалгаагаар мөөг иддэг хүмүүс сэтгэлийн түгшүүр, хямралд орох магадлал багатай байдаг нь тогтоогджээ. “Journal of Affective Disorders” сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаанд 24,000 гаруй оролцогчдын хоолны дэглэм болон сэтгэцийн эрүүл мэндийн мэдээллийг ашигласан бөгөөд мөөгний хэрэглээ болон сэтгэл гутралын бууралтын хоорондын хамаарлыг харуулсан ажиглалтын судалгаа аж.

Мөөг болон сэтгэл гутралын талаарх судалгаанууд өмнө нь хийгдэж байсан ч энэхүү судалгаа шиг өргөн цар хүрээтэй биш 100-аас цөөн хүн оролцсон эмнэлзүйн туршилт хэлбэртэй байсан талаар дурджээ.

via GIPHY

Пенсильвани мужийн их сургуулийн доктор, профессор, хоол тэжээлийн тархвар судлаач Шиан Гаон "Мөөг нь стресс, үрэвслийг бууруулдаг эрготионеин, кали зэрэг антиоксидантуудын хүчтэй эх үүсвэр юм. Эдгээр нь сэтгэл гутралаас ангид байлгах гол хүчин зүйл" хэмээн судалгааны ажилдаа онцолсон байна.

Мөөгийг хоол хүнсэндээ хэрэглэдэг хүмүүс сэтгэлийн хямралд өртөх магадлал 43% -иар бага байдгийг судалгааны үр дүнд олж нээсэн.

Мөөгний эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус

Өмнө нь хийгдсэн судалгаагаар мөөг хэрэглэх нь хорт хавдрын эрсдлийг бууруулдаг болохыг тогтоосон байдаг. Энэ ч утгаараа мөөг нь эрдэс бодисоор баялаг учраас судлаачид илүү нарийн судлахаар сонгожээ.

"Эрготионеин бол мөөгөнд өндөр түвшинд агуулагддаг хүчтэй антиоксидант шинж чанартай амин хүчил юм"

Энэ чухал антиоксидантыг зөвхөн хоол хүнсээр авах боломжтой" гэж эрдэмтэд үзжээ. "Бие махбод дахь эрготионины өндөр түвшин нь исэлдэлтийн  стрессээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг бөгөөд энэ нь сэтгэлийн хямралын шинж тэмдгийг бууруулдаг гэнэ.

Үүгээр зогсохгүй мөөг нь кали агуулдаг бөгөөд энэ нь түгшүүрийн эрсдлийг бууруулахад тусалдаг. Учир нь кали биеийн шингэн болон мэдрэлийн дохиог зохицуулахдаг зайлшгүй шаардлагатай эрдэс юм.

Мөөг эрготионеин, кали, уураг, эслэг, антиоксидант, витамин, эрдэс бодисоор баялаг илчлэг, өөх тос багатайн дээр липидийн түвшинг бууруулдгаараа эрүүл мэндэд олон талаараа ашиг тустай.

Мөөгийг хэт ягаан туяаны гэрэл ихтэй газар тариалж байгаа бол Д аминдэм маш их байдаг.

Нэг аяга цагаан мөөг нь 2.2 гр уураг агуулдаг тул мөөгийг махны эх үүсвэр болгон ашиглахыг хоол зүйчид зөвлөдөг байна. Гэхдээ дан ганц мөөгнөөс шаардлагтай бүх амин дэмийг авах боломжгүй гэдгийн сайтар анхаарах хэрэгтэй.

Одоогийн байдлаар мөөг идэх нь шууд байдлаар сэтгэлийн хямралыг эмчилдэг болохыг нотлоогүй ч эрүүл мэндэд тустай амин дэм, эрдэс бодисоор баялаг тэжээллэг хүнс гэдэгтэй судлаачид бүрэн санал нийлдэг байна.

Тухайн судалгааг үргэлжлүүлэн хийснээр эрдэмтэд мөөгийг сэтгэлийн хямралын эрсдлийг хэрхэн бууруулж байгааг олж мэдэх бүрэн боломжтой бөгөөд сэтгэл гутралын эсрэг мөөг тогтмол хэрэглэж байхыг эрдэмтэд зөвлөж байна.


Эх сурвалж: Verywell Health

М.Хишигмаа

Холбоотой сэдвүүд

мөөг сэтгэцийн эрүүл мэнд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.