Орой унтаж чадахгүй байвал, эсвэл өглөө сэргэг сэрмээр байвал дараах 9 хүнсийг идээд үзээрэй.


1. Киви

Энэ амтат ногоон жимсийг унтахынхаа өмнө идэхэд тун тохиромжтой. Судлаачид унтахаасаа цагийн өмнө киви идвэл ердийнхөөсөө бүтэн цаг илүү унтдаг гэж үзжээ. 


2. Сой хүнс

Сой хүнс гэдэгт дүүпүү, мисо, вандуй зэрэг орно. Эд нар нь хүний тархинд сайн бөгөөд хүний унтах, сэрэх үеийн хямралыг арилгадаг байна.


3. Эслэг ихтэй хүнс

Эслэг ихтэй хүнс нь нойронд хамгийн сайн гэж болно. Жишээ нь вандуй, артичок болон овъёос байна.


4. Загас

Ихэнх загасны маханд витамин Б6 байдаг. Энэ нь хүнийг хурдан нойрсуулдаг гормоонд тустай байдаг гэнэ.


5. Интоорын шүүс

Судалгаагаар интоорын шүүсийг унтахынхаа өмнө уувал бөх унтдаг гэнэ. Нойргүйдэлтэй хүмүүс өдөрт хоёрыг уувал өвчин нь түргэн илааршдаг байна.


6. Тараг

Тарагт кальц их байдаг. Хэрвээ та унтаж чадахгүй байвал тараг уугаад үзээрэй. Нүд тань анилдана.


7. Бүхэл үр

Бүхэл үрийн хүнс хоолондоо хэрэглэдэг хүмүүст нойрны асуудал тулгардаггүй байна. 


8. Байцаа

Байцааны төрлийн ногоо нь хүний биеийн кальц нэмэгдүүлдэг. Кальц их хэрэглэдэг хүмүүст нойрны хямрал тулгардаггүй байна.


9. Гадил

Гадил жимс нь калиар баялаг. Мөн витамин Б6-аа нөхөж авахад тустай. Тиймээс унтахынхаа өмнө гадил идэж заншаарай. Таны нойронд сайн байгаад зогсохгүй тураадаг гэнэ шүү.