"Эрүүл шүд, эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийг баталсан Засгийн газрын 255 дугаар тогтоол  өнгөрсөн 4 дүгээр сараас хэрэгжиж эхлээд буй. Тус тогтоол нь 2019 -2023 он хүртэлх 5 жилийн хугацаанд улсын хэмжээнд 2-12 хүртэлх насны хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх зорилготой юм. 

Энэ хүрээнд дээрх насны нэг хүүхдийн шүдний эмчилгээг 60.00 төгрөгөөр тооцож шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс гаргана. Өөрөөр хэлбэл, эмчилгээний төлбөрийг улсын төсвөөс гаргаж буй учир эцэг, эхчүүд сонгон шалгаруулалтад тэнцсэн дараах 199 эмнэлэгт хүүхдийнхээ шүдийг үнэ төлбөргүй эмчлүүлэх боломжтой.

"Эрүүл шүд, эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөр 5 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд эхний жил буюу 2019 онд 2-6 насны хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилнэ. Санхүүгийн боломжгүй зэрэг яаралтай тохиолдолд 7-12 насны хүүхдийг ч мөн энэ жил үнэгүй эмчилж болно гэсэн уян хатан нөхцөлтэйгээр хэрэгжиж эхэлсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдсэн юм. /Сайдын мэдээллийг ЭНД дарж бүрэн эхээр нь үзнэ үү/


Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан Хүүхдийн шүдийг үнэгүй эмчлэх 199 эмнэлгийн жагсаалтыг хүргэж байна.