Таван настай хүү гурван метрийн гүнтэй худагт унаж амиа алджээ

Х.Оргил
04 сарын 18, 2019

Баянхонгор аймгийн Баянцагаан суманд өчигдөр таван настай А хүү гурван метрийн гүнтэй худагт унаж амиа алджээ.

Дуудлага мэдээлэл 15:00 цагт цагдаагийн байгууллагад ирсний дагуу хэргийн газарт бүрэлдэхүүн ажилласан байна. Хүү малчин айлын хүүхэд бөгөөд аав ээжтэйгээ малаа услахаар худаг дээр очсон байжээ. Ингээд аав ээж нь малаа хариулах хооронд худаг руу унасан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Бага насны хүүхдээс хоромхон зуур анхаарлаа холдуулахад эрсдэл үүсч болох тул эцэг эхчүүд та бүхэн үргэлж анхаарал, болгоомжтой байхыг анхаарна уу.


Холбоотой сэдвүүд

осол хүүхдийнэрх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.