Америкийн Tesla компани цахилгаан автомашин угсралтын үйлдвэрийнхээ барилгын ажлыг Хятадын Шанхай хотоос холгүй оршдог Линьган аж үйлдвэрийн бүсэд даваа гарагт эхлүүлсэн тухай Синьхуа агентлаг мэдээлсэн байна.

Шинэ үйлдвэр нь Tesla компанийн хувьд АНУ-аас өөр оронд нээж буй анхных болж байгаа юм. Мөн Хятадын автомашин үйлдвэрлэлийн салбарт 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай анхны үйлдвэр болно. Үйлдвэр барих тухай гэрээнд Tesla Линьган дүүргийн захиргаа болон “Линьган" корпорацтай 2018 оны долдугаар сард гарын үсэг зуржээ. Уг үйлдвэрт 2020 он гэхэд Tesla Model 3 загварын автомашиныг угсрахаар төлөвлөсөн байна.

Жилд 500 мянга хүртэл автомашин угсрах хүчин чадалтай уг үйлдвэрийн барилгын ажилд Америкийн компани бие даан хөрөнгө оруулах аж.  

Tesla үйлдвэрээ барих газраар Шанхай хотыг санамсаргүйгээр сонгоогүй байна. Учир нь чухам тус хот цахилгаан автомашин нэвтрүүлэх салбарт Хятадад нэгдүгээрт ордог ажээ. 2017 оны эцсээр тус хотод 165 мянган ийм автомашин бүртгэгджээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS