ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей Хүннү рок чиглэлээр бүтээл туурвидаг “The Hu” хамтлагт “ЮНЕСКО-гийн Энх тайвны төлөөх уран бүтээлч” цолыг гардуулан өгөв.

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейн манай улсад ажлын айлчлал хийх үеэр яригдсан асуудал ийнхүү ажил хэрэг болж буй нь энэ юм.

Тус хамтлаг уран бүтээлээрээ байгаль дэлхийг хамгаалахыг уриалж, таниулан дэмжихийн зэрэгцээ хэлний ондоошил, ялгамжит байдлыг дэмждэг учир ЮНЕСКО-гийн ерөнхий захирал хамтлагийг ийнхүү уран бүтээлчээрээ нэрлэгдэх шалтгаан болсон аж.