Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвар өвчнөөр өвдөж эмнэлэгт хэвтэгсдийн 88,4 хувийг 4 хүртлэх насны хүүхэд, үүнээс 40 хувь нь 0-11 сартай хүүхдүүд эзлэж байна. Хүн амын дунд томуугийн А хүрээний дэд хэвшинжийн A(H1N1)pdm09, A(H3N2) вирус болон ТТӨ үүсгэгч риновирус, боковирус, короновирус, энтеровирус, амьсгалын замын синцитиаль вирусээр үүсгэгдсэн халдварын тархалт явагдаж байна.

Иймд эцэг, эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийн асаргаа, сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж, томуу томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвараас сэргийлээрэй!

ЭМЯ-наас гаргасан томуу томуу төст өвчний зөвлөмжийг хүргэж байна.



Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар