ОХУ-ын нефть тээвэрлэгчийг саатуулжээ

КИЕВ. /CGTN/. ОХУ-ын нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг өнгөрсөн оны 11 дүгээр сард Керчийн хоолойд болсон осолтой холбогдуулан Украины баруун өмнөд нутгийн Измаил боомт хотод пүрэв гарагт саатуулсан гэж Украины Аюулгүй байдлын албанаас мэдэгджээ.

Тус байгууллагын мэдэгдэлд дурдсанаар, “Neyma” нефть тээвэрлэгчийг өмнөд Одесса бүс нутгийн Измаил далайн боомт руу нэвтрэх үед саатуулсан байна.

"Украин манай улсын хөлөг онгоцыг саатуулсан нь маргаангүй хууль зөрчсөн үйлдэл бөгөөд хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлнө" гэж ОХУ-ын Холбооны Зөвлөлийн олон улсын хорооны тэргүүн дэд дарга Владимир Жабаров пүрэв гарагт "РИА новости" агентлагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.