Шинэ коронавирусийн дэгдэлтийн улмаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд "Улаанбаатар төмөр зам" ХНН мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдлийг хүргэж байна.

1. Бээжин-Улаанбаатар,
Хөх хот-Улаанбаатар,
Эрээн-Улаанбаатар чиглэлд зорчигчийн галт тэргээр Монгол Улсад ирж буй Монгол Улсын иргэдийг саадгүй тээвэрлэнэ.

2. Улаанбаатар-Бээжин,
Улаанбаатар-Хөх хот,
Улаанбаатар-Эрээн чиглэлд зорчигчийн галт тэргээр Монгол Улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болсон.

3. Бээжин-Улаанбаатар,
Хөх хот-Улаанбаатар,
Эрээн-Улаанбаатар чиглэлд зорчигчийн галт тэргээр БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж буй гадаад иргэдийг тээвэрлэхгүй ба Монгол Улсад нэвтрүүлэхгүй болсныг мэдэгдэж байна.

Орон нутгийн бүх чиглэлд зорчигчийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу хэвийн аялж байна.


Эх сурвалж: "Улаанбаатар төмөр зам" ХНН