Уурын тамхи буюу vapor гэгчээс үүдсэн үл мэдэгдэх шинэ өвчнөөс болж нэг хүн нас баржээ. Яг ийм өвчиН өнгөрсөн Зургадугаар сарын 28-наас өнөөдрийг хүртэл нийт 193 хүнд тохиолдсон тухай Америкийн Centre for Disease Control and Prevention (CDC) буюу Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлэв. 

Тус улсын Иллиной мужид электрон тамхи хэрэглэгчдийн эмнэлэгт хандсан тоо өнгөрсөн долоо хоногт л гэхэд хоёр дахин нэмэгдсэн аж. Насны ангиллын тухайд 17-38 байгаа ба амьсгалын зам хязгаарлагдсан, бэрхшээлтэй болсон, цээжээр хөндүүрлэсэн зэрэг зовууртай байгаа юм байна. Зарим тохиолдолд бөөлжсөн, хордлогод орсон, толгой эргэжээ. 

Өвчин үүсгэгч шалтгаан нөхцөл нь одоогоор тодорхойгүй ч нэг төрлийн вирус, нянтай холбоотой байж магадгүй гэнэ. Ямар өвчин гэдгийг ч мэдэхгүй байгаа тул Америкийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах байгууллагууд яаралтай коммисс байгуулж тогтоохоор хамтран зүтгэж байна.  

Иллинойн Нийгмийн эрүүлийг хамгаалах албаны дарга Нгожи Эзике “Өвчтөнүүдийн зовуур, биеийн байдал аюултай түвшинд байна. Цахилгаан тамхи, уурын тамхи аюултай байж болзошгүй талаар ард иргэдэд мэдэгдэнэ” гэжээ.