Ч.Сумъяабазар
05 сарын 07, 2022
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд Оросын эзэлсэн Украины Херсон мужийн Киселевка тосгонд Оросын талд тулалдаж байсан буриад, чечен цэргүүд бие бие рүүгээ гал нээсэн тохиолдол гарсан байна. Аль аль тал нь 50 орчим цэрэгтэй талуудын хооронд шөнө болсон буудалцаанд хэдэн хүн амь үрэгдсэн талаар тодорхойгүй байна.
Муудалцаж хоорондоо буудалцах болсон шалтгаан нь буриад цэргүүд, чечень цэргүүдээс бага хангамжтай, шударга бус байдалтай эвлэрч чадаагүй гэж Украины Правда сайтад бичжээ. Буриад цэргүүд галын шугаманд байлддаг бол чечен цэргүүд ард нь үлдэж, ухрах гэсэн цэргүүдийг буудаж алдаг гэжээ. Мөн дайны олзыг Чечений цэргүүд бүгдийг авдаг байна.
Украинд амиа алдвал орос цэргүүдийн тоог ОХУ-ын Батлан хамгаалах яам баттай тоо баримт хэлэхгүй байгаа бол барууны хэвлэлүүд энэ тоог аль хэдийн 15 мянга хол давсан гэж байгаа билээ. Энэ нь хуучин ЗХУ 1979-1989 онд Афганистанд явуулсан 10 жилийн дайнд амиа алдсан орос цэргүүдийн тооноос ч их юм.
Орос цэргүүд гэж байгаа боловч ОХУ-ын бүрэлдэхүүнд байдаг хамгийн ядуу улсуудаас татсан цэргүүд Украинд амиа алдаж байгаа бол цэвэр орос хүмүүс нь Москва хотын Улаан талбайд энэ өдрүүдэд Ялалтын баярын парадад бэлдэж байгаа юм. Мөн Төв Азиас нүүдэллэн ирсэн узбек, киргиз, тажик цагаач иргэдэд өндөр цалин, ОХУ-ын иргэншил, паспорт амлаж дайнд явуулсан цэргүүд дийлэнхийг эзэлдэг байна.
Украинд амиа алдсан цэргийнхээ тоогоор Дагестан нэгд орж байгаа бол элэг нэгт Буриад ахан дүүс хоёрт орж явна. Алс дорнодын цэргийн ангиудаас цэргийн хээрийн сургуулилтад оролцуулах нэрийдлээр Украин руу ачигдсан цэргүүд шууд байлдаанд орсон тухай олзлогдсон буриад цэрэг Сергей Очировын дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж, монголчуудын зэвүүцлийг хүргэсэн билээ. Тэр цэрэг хэд хоногийн дараа харамсалтайгаар нас барсан юм.
Эх сурвалж: https://www.pravda.com.ua/eng/news/2022/04/29/7342970/
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.21.108.173] ・ 2022.05.07 Хариулах
Өмхий бузарын оросууд монгол үндэстэнг цөөлөх бодлогоор тэднийг үхэл рүү түлхэж байна.
Зочин [103.229.120.128] ・ 2022.05.07 Хариулах
Orosuud zevuun buzda nar shuu
Санал болгох
1 Б.Туул: Цэцэрлэгийн хүүхэд өдөрт 125 гр орчим мах идэх ёстой
2 Нүүр будалт бол өөгөө дарах бус, гоо сайхнаа тодруулах урлаг
3 Г.Батзориг: Урт хугацааны хуримтлал нь банкны хадгаламжаас хоёр дахин илүү өгөөжтэй
4 У.Гантөмөр: Тусгай хэрэгцээт хүүхэд байсан ч сонирхлыг нээж илрүүлж чадвал ГАРЦААГҮЙ хөгждөг
5 Сөүлийн нэгэн бага сургууль шинэ элсэгчгүйгээр хичээлийн жилээ угтжээ