Ванесса Паради о тренировках на DVD, любимых средствах и месте силы

Ванесса Паради 45 насандаа гайхалтай сайхан харагдаж, амжилтаараа залуухан загвар өмсөгчдийг дагуулахгүй хэвээр байсаар байна. Түүний гоолиг биеийн нууц бол спортын хорхой юм. Ванесса өдөр бүр йог хийдэг ба завтай үедээ мөн балетаар хичээллэдэг гэнэ. Тэрээр өөрийн амьдралын дадал зуршлын талаар Vogue сэтгүүлд ярьж өгчээ. 


Гоо сайхны талаар 

Сайхан арьстай байхын тул хангалттай нойр авч, ус их ууж, амьдралаас таашаал авахад хангалттай гэж би боддог.  

Ванесса Паради о тренировках на DVD, любимых средствах и месте силы


Ядралтын талаар 

Ядарсанаас болж муужирч унахаас наагуур үед сэргэлэн цовоо харагдах хэрэгтэй үе гардаг. Энэ үед би мөс хэрэглэдэг юм. Нүүрээ мөстэй усанд дүрэх нь хаашаа юм, гэхдээ мөсөөр иллэг хийхэд сэргээд ирдэг. 

Ванесса Паради о тренировках на DVD, любимых средствах и месте силы


Чухал арга хэмжээ 

Эргэлзэж, юу өмсөж зүүхээ мэдэхгүй байх үед намайг smoky eyes авардаг. Ийм будалт хийсэн үедээ би өөртөө итгэлтэй болчихдог. Чухал арга хэмжээ болохоос өмнө би үргэлж Франсуаза Морисын Kinéplastie-ээр үйлчлүүлдэг юм. Нүүр, биендээ 75 минутын турш гайхалтай массаж хийлгэсний дараа бүх стрессээс ангижирсан мэт санагддаг. Мөн арьсыг үнэхээр өөрчилж чаддаг Skinceuticals тосыг хэрэглэх дуртай.

Ванесса Паради о тренировках на DVD, любимых средствах и месте силы


Гоо сайхны мэс заслын талаар 

Далий хамраа янзлуулах, нүдний доорх унжсан арьсыг засуулах, хөхөө томруулах зэрэг мэс заслыг би дэмждэг. Харин хөгшрөлтийг удаашруулах эсвэл арьсаа татуулах бол миний хувьд байж болзшгүй зүйл.


Дуртай бүтээгдэхүүнүүд 

Миний цүнхэнд үргэлж байдаг бүтээгдэхүүнүүд бол - Dr. Hauschka Regenerating Day Cream, Chanel Face Pen хайлайтер, Powder Blush хацрын энгэсэг ,  Le Volume Ultra-Noir Mascara сормуусны будаг. 

Ванесса Паради о тренировках на DVD, любимых средствах и месте силы


Хоол 

Хар шоколад, газрын самар, гахайн мах, вонголетэй паста бол миний хамгийн дуртай зүйлүүд. Мэдээж өдөр бүр эдгээрийг идэж болохгүй л дээ. Өглөөг би нимбэгтэй бүлээн усаар эхлүүлдэг.  Долоо хоногийн хэдэн өдөр сүүн, гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Үүний ачаар миний гэдэс гоолиг, эрч хүч хэвээр хадгалагддаг юм.


Дасгал хөдөлгөөн 

Би 5 настай байхаасаа балетаар хичээллэсэн. Одоо бол «Нью-Йорк Сити Балет»-ын DVD видео хичээлийг үзэж  хичээллэж байна. Дараа нь пилатес хийдэг Женнифер Крайс дасгалжуулагчийн видео бичлэгээр.  Заримдаа 7 хоногт 5 удаа 1 цагаар, харин заримдаа хоёр сарын турш огт хичээллэдэггүй. Аялан тоглолт эсвэл зураг авалтаар гадагшаа явсан үед эсвэл хэт ядарсан үедээ дасгал хийдэггүй. 

Ванесса Паради о тренировках на DVD, любимых средствах и месте силы


Аялан тоглолт

Ажлаар гадагшаа явахаасаа өмнө би йог, балетаар эрчимтэй хичээллэж, хоолойн дасгалуудаа мөн хийдэг. Би бүжгийн хичээл авдаггүй л дээ тайзан дээр гараад өөрийнхөөрөө байх дуртай. 

Йогоос надад Айенгарын дасгал их таалагддаг. Би түүнтэй 10-аад жилийн өмнө анх танилцаж байсан. 15 минут йог хийхэд л амьсгал тогтож, эрч хүч авсан байдаг. 


Дуртай спа 

Бордод байдаг Les Sources de Caudalie гэдэг газарт дуртай. Маш сайхан хоолтой, усан үзэмний яснаас гаргаж авсан тосоор массаж хийдэг гайхалтай зочид буудал байдаг.  



Vogue.com-с орчуулав