Энэ таныг гайхшируулах болно. Та сэтгэл татам гэж тооцогдох бүх зүйлсийг хийж магадгүй зөв хувцаслаж, сахлаа засуулж, дуртай ажлаа хийсээр байгаа ч одоо хүртэл ганц бие үү? Юу болохгүй байгаа юм бол? Та бараг л төгс хүн! 

Реддитийн эмэгтэйчүүдийн үзсэнээр төгс гэх тодорхойлолтыг хэт өндөр гаргасан аж. Заримдаа сэтгэл татах байдлын тодотгол нь маш өвөрмөц зүйлд оршидог. Реддит хэрэглэгч эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулахад гэнэтийн гайхшируулам үр дүн гарчээ. Тэдний сэтгэм татам гэж гаргасан үр дүнгүүд нийтлэг судалгаа болон хэв маягаас зөрсөн байна. Өөрөөрөө байх нь зөв хүнээ олох хамгийн шилдэг арга гэдгийг тэд батласан бөгөөд үүнд мэдээж "зан чанар" ч хамаарна.

1. Доод зовхины бүлцэн "Надад доод зовхи нь бүлцэн эрчүүд хачирхалтай ч үнэхээр сэтгэл татам санагддаг". Таны нүүрэндээ сэтгэл дундуур явдаг хэсгүүд үнэндээ тийм ч муу зүйл биш бололтой. Бусад хэрэглэгчид ч мөн адил үүнтэй санал нийлжээ. Би Тим Буртоны дүрүүд дээр гардаг шиг залуучуудад татагддаг гэж сэтгэгдэл үлдээсэн байна. 

2. Халзан толгой "Эрчүүд халзан байх нь, толгойн үсээ хуссан байх нь надад таалагддаг". Халзан байх нь үзэсгэлэнтэй гэж олон эмэгтэйчүүд үзжээ. Хэд хэдэн хэрэглэгчид эрчүүд шингэн үстэйгээ байснаас хусуулчихсан нь хамаагүй дээр харагддаг гэж сэтгэгдэл үлдээсэн байна. Гол түлхүүр нь мэдээж өөртөө итгэлтэй байдал!

3. Биеийн үс "Нүцгэн биен дээр минь мэдрэгдэх байдалд нь дуртай бас хуруугаа гүйлгэж хүрэх дуртай. Маш тачаангуй харагддаг. Би яагаад гэдгийг нь мэдэхгүй ч тархины минь нэг хэсэг үүнийг хараад галзуурдаг". Ихэнхи эмэгтэйчүүд биеийн үсэнд дургүйцдэггүй харин ч дуртай байдаг байна. 

4. Сорви "Сорви бол одоогийн чамайг бүтээсэн зүйл юм". Хэрвээ зөв газраа байвал дур булаам харагддаг гэдгийг бид бүгд мэддэг. Хэрэглэгчид сорвийг харахын эцэсгүй гэж дүгнэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд мөн эр хүний талаар бага ч гэсэн мэдээлэл өгдөг гэжээ. 

5. Төгс бус шүд "Би тахийсан шүдэнд дуртай. Надад эгдүүтэй санагддаг". 1000 удаа хэлж байсанчлан: Гоо сайхан гэдэг харж буй хүний нүдээр тодорхойлогддог. Дээрхи бүгд биеийн хэсэг бөгөөд эзэмшиж байгаа биендээ итгэлтэй байхад л та үзүүлээд өгөх болно.



Эх сурвалж: Menshealth