Facebook компани мэдээллийн хамтын ажиллагааны албаны даргаар Кэмпбелл Брауныг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-нд томилсон. Тухайн үед Браун “мэдээллийн байгууллага, сэтгүүлч нарыг фэйсбүүктэй илүү ойр, илүү үр дүнтэй хамтран ажиллахад туслах болно” гэж мэдэгдэж байв. 

Харин саяхан тэрбээр паблик тохиргоотой “Би түншүүддээ фэйсбүүк тэдний сэтгүүл зүйн цар хүрээг тэлж, бизнесээ үнэ цэнэ нэмэхэд тусалж чадахыг ойлгуулахын тулд тулж ажиллана” гэж бичсэн ч удалгүй тохиргоогоо өөрчилсөн юм. 

Жилийн дотор ямар их зүйл өөрчлөгдөө вэ. Бразилийн хамгийн том өдөр тутмын сонин Folha de Sao Paolo фэйсбүүкийн зургаан сая дагагчдаа мэдээ хүргэхээ зогсоож байгаад санаа зовж байгаа, эсэхийг Браунаас асуужээ. Тэр санаа зовоогүй. “Би үүнд нэг их гайхаагүй. Falho угаасаа л фэйсбүүкт тогтмол нийтлэл оруулахаа больсон байсан. Ямар ч байсан миний ажил бол хүн гуйх биш” хэмээн тоомжиргүй хэлсэн байна. 

Браун “Сэтгүүл зүйн ирээдүй хааш чиглэж байгааг бидний хэн ч мэдэхгүй. Туршаад л үзнэ. Энэ томоохон туршилтад бэлэн байвал хөлгийн тавцан руу гараад ир” хэмээн тэрбээр мэдээллийн агентлагуудад хандан хэллээ. 

Түүний ‘байвал бай, байхгүй бол явж болно’ гэдэг үг сэтгүүл зүйн салбарынханд хүнд тусаж байна.