ЖҮХ-оос "Дархан бэр" цол тэмдэгтэй холбогдуулан албан бичиг, дүгнэлтүүдээ хүргүүлэхээр болжээ

Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас дархан бэр өргөмжлөл олгохтой холбогдуулан мэдэгдэл гаргасан юм.

Уг мэдэгдэлд

1. 2017-2020 он хүртэлх хугацаанд дархан бэр шалгаруулж шагнах асуудлыг таслан зогсоох зорилгоор Хорооны дэргэдэх Шинжээчдийн бүлгээс Монгол Улсын үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиас эхлээд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид заасан хүний үндсэн эрхийг зөрчиж байгаа талаарх дүгнэлт гаргаж дүгнэлтийг хавсарган 21 аймаг, нийслэл, нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга, Хурлын дарга нарт хүргүүлэн ажилласан ба энэ талаарх арга хэмжээнд Төрийн байгууллага, төрийн албан хаагчид оролцож болохгүй байх эрх зүйн үндэслэлийг тайлбарлан таниулах асуудлыг сургалтынхаа үеэр ярьж, хэлж, зөвлөж ирсэн, 

2. 2020 оны сонгуулийн дараах шинээр томилогдсон Засаг дарга, Хурлын дарга нарт энэхүү бичиг дүгнэлт маань яваагүй, учир нь тухайн ЗДТГ, ИТХ-ын Ажлын албанд байгаа албан хаагчид энэ асуудлаар удирдлагууддаа мэдээлэл, арга зүйн дэмжлэг үзүүлж танилцуулж байгаа талаар 2020 оны жил эцсийн тайлан мэдээндээ тусгасан болохоор.

3. Гэтэл дахин ийм асуудал гарч, цаашид ч гарах эрсдэл байгааг анхааран дахин албан бичиг, дүгнэлтүүдээ хүргүүлж, ЖЭТБХ-тХуульд заасны ХЭҮК-той хамтран хяналт тавьж ажиллая. 

Тус асуудлаар олон нийтийн дуу хоолой болж, олон мянган ээжийн өмнөөс сэтгэл зүрхээ нэгтгэн дуугарч, үгээ хүргэж байдаг төрийн бус байгууллагууд, шинжээч, судлаач, хүний эрхийг хамгаалагч нартаа баярлалаа. Та бүхнийхээ үр дүнтэй санаачилга, ажил бүрийг бид дэмжин ажиллана.

Холбоотой сэдвүүд

жендэр жендэрийн тэгш байдал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.