Буяндэлгэрийн Мөнхчимэг
03 сарын 21, 2022
Зайсан хиллд байрлах Дүдү хүүхдийн музей хаагдаж магадгүй болсон талаар музейг үүсгэн байгуулагч Д.Мөнхтулга цахим хуудастаа:
"Зайсан хилл дэх Дүдү музей маань хаагдаж байна… Хэсэгтээ дахин босч чадахгүй унаж байгаа учраас алдаа оноотой минь хайрлахыг хичээгээрэй хүмүүс ээ. Мэдээж би бууж өгөлгүйгээр өөрийнхөө болон өрөөлийн мянга мянган хүүхдүүдийн төлөө бүр илүү ихийг хийнэ гэдгийг Дүдү Тулгааг мэдэх хүмүүс нь мэдэж байгаа биздээ." хэмээн өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн юм.
Дүдү хүүхдийн музей-н үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй уншихийг хүсвэл ЭНД ДАРНА УУ.
Пост унших:
Тэгвэл өнөөдрөөс эхлэн цахим сүлжээнд Дүдү хүүхдийн музейг аврах давалгаа өрнөж эхлээд байна. Тус музей нь түрээсийн төлбөрийн асуудлаар хаалга барих дээрээ тулжээ.
Одоогоор 200 сая төгрөгний түрээсийн өртэй ба эцсийн бөайдлаар төлбөрөө төлөхөд 10 хоног дутуу байгаа юм байна. Хэрэв хэвлэгдчихсэн 10000 ширхэг билетээ урьдчилаад борлуулчихвал асуудлаа шийдчих боломжтой аж.
Иймд хандив тусламж биш хүүхдэдээ хийх хөрөнгө оруулалтаа урьдчилж хийгээд Дүдү музейгээ аваръя хэмээн давалгаалж эхэллээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.2] ・ 2022.03.22 Хариулах
Үнэ