Л.Дэлгэрмаа
02 сарын 28, 2022
ЛГБТИК төв төрийн бус байгууллага нь эхлэн “Эрхийн төлөө урлаг” санаачлагын дор ЛГБТИК+ уран бүтээлчид нэгдэж уран бүтээлчдийн хамтарсан “КҮИЙР АРТИСТ” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнг анх удаа зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд нийт 21 уран бүтээлч хүний эрх, тэгш эрхийн дуу хоолойг илэрхийлсэн өөрсдийн уран бүтээлүүдээрээ оролцож байна. Үзэсгэлэнд тавигдах бүтээлүүд нь видео арт, гэрэл зураг, өрөг урлагийн бүтээлүүдээс бүрдсэн байна.
Бичлэг үзэх:
ЛГБТИК төвийн захирал Э.Энхмаа "Үзэсгэлэнгийн онцлог нь Монголд анх удаа ЛГБТИК уран бүтээлчид нэгдэж үзэсгэлэнгээ гаргаж байна.
Энэ үзэсгэлэнгээр дамжуулж ярихад маш төвөгтэй байдаг ЛГБТИК-ийн талаар асуудлууд, хүний эрхийн, жендерийн тухай асуудлууд, хэвшмэл байдлын ойлголтуудыг нийгэмд гаргаж, таниулах, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг бий болгохыг зорьсон.
Нөгөө талаар эдгээр уран бүтээлчдийг бие биетэй нь танилцуулах, нэгдэл үүсгэх зорилготой байсан. Ингэснээр уран бүтээлчид цааш цаашдаа хамтарч уран бүтээл туурвих боломжтой болж байгаа юм.
Урлан бүтээлч Кена "Би энэ үзэсгэлэнд Марал гээд уран бүтээлчтэй хамтран видео арт бүтээлээрээ оролцсон. Марал ерөнхий артыг гаргаж, би гүйцэтгэл дээр нь ажилласан.
Энэ бүтээлийн гол санаа нь хүмүүс гаднаасаа харагдаж байгаа шигээ байдаггүй юм шүү гэдгийг харуулахыг зорьсон.
Мөн энэ үзэсгэлэнд өөрийн зургийн коллаж бүтээлүүдээрээ оролцож байна. Бие даасан уран бүтээлийнхээ талаар ярихад.
Хамгийн гол нь би тэр нэгэн орон зайд байгаа хирнээ тэрхүү орон зайныхаа нэг хэсэг биш юм шиг мэдрэмж надад төрдөг. Би энэ мэдрэмжээ гаргаж илэрхийлэхийг зорьсон.
Мөн би өөрийгөө хайрцаглаж байж куйр хүн гэдэг утгаараа нийгэмдээ хүлээн зөвшөөрүүлэх ёстой юм шиг. Бас нөгөө талаар лангуун дээр зарагдаж байгаа эд бараа шиг бусдад таалагдаж байж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх ёстой юм шиг санагддаг тэр мэдрэмжүүдийг хүмүүст хүргэхийг зорьсон.
Эх сурвалж: A24 News Agency
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.