Төв Азийн усны нөөцийн нэгдсэн менежментийн ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэн, усны нөөцийн нэгдсэн менежмент Момо төслийн дүгнэх дараагийн шатанд хүлээлгэн өгөх хурал болж байна. Хуралд усны салбарын бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид  оролцож байгаа ажээ.

Монгол орны хэмжээнд жилд 520 метр куб ус хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Үүний 20 орчим хувь нь гадаргын, үлдсэн 80 орчим хувь нь газрын доорх усны нөөцөөс татдаг.  Дэлхийн цэвэр усны нөөцийн зэрэглэлээр манай улс цэнгэг усны нөөц багавтар нөөцтэй ангилалд буюу 104 дүгээр байранд жагсч байгаа нь цаашид энэ асуудал дээр анхаарах болсныг илэрхийлж байгаа юм. 

Мянганы хөгжлийн зорилт, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлогын хүрээнд усны нөөцийн нэгдсэн менежментийн үзэл, баримтлалыг шинжлэх ухааны судалгаанд суурилан хэрэгжүүлэх нь чухал асуудал болоод байгаа билээ. Энэ асуудлыг ХБНГУ-ын Боловсрол судалгаанч яамны санхүүжилтээр манай улсад амжилттай хэрэгжүүлээд буй.

Тухайлбал  МоМо төслийн хүрээнд нэг голын сав газрын усны иж бүрэн судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн нь практик хэрэглээнд үнэ цэнтэй сан хөмрөг болсон билээ. Хамгийн сүүлд гарсан бодит үр дүн бол “Хараа голын сав газрын атлас”-ыг Шинжлэх ухааны академийн Газар зүй Геологийн хүрээлэнтэй хамтран гаргасан үйл явдал байлаа. 

Уг төслийг стратеги бодлогыг хэрэгжүүлэх зорилтын дор сүүлийн 12 жил хэрэгжүүлж байна.