Б.Баясгалан
10 сарын 22, 2020
Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хороо Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Ардчилсан намын гишүүнчлэлийг сэргээж, өнөөдөр үнэмлэхийг нь гардууллаа.
Энэ үеэр тус дүүргийн АН-ын хорооноос "Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны АН-ын гишүүн байсан учир өнөөдөр Сүхбаатар дүүргийн АН-ын хороо дээр ирж, гишүүнчлэлээ сэргээж байна. Ерөнхийлөгч болоод дүрмийн дагуу гишүүнчлэлээсээ түдгэлзсэн. Улмаар өөрийнх нь хүсэлтийн дагуу гишүүнчлэлийг нь сэргээж, үнэмлэхийг нь гардууллаа " хэмээлээ.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Миний харж буйгаар АН хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг, Монгол Улсад хүнд суртал бага байх ёстой гэдэг чиглэлд явдаг, ийм үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлээ сэргээж, үүсэж бий болсон тэр буурин дээрээ баттай зогсох ёстой гэж бодож байна. Иймд Ардчилсан намын гишүүнчлэлээ өнөөдөр сэргээж байна" гэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.