Нүүр будалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шинээр "НЕОНMAKE UP" төрөл нэмэгджээ.

Энэхүү шинэ төрлийн анхны аваргаар DIVA Beauty academy-н үүсгэн байгуулагчдын нэг АРИ ЙОГ студийн захирал АРИ н.Ариунзаяа тодорчээ. Гоо сайхны олимпын түүхэнд Неон make up категорийн хамгийн анхны ууган АВАРГАД Монгол улс маань бичигдэж байгаа нь давтагдашгүй анхны үйл явдал юм. Уг тэмцээнд 50 гаруй улс орны шилдгийн шилдэг 3000 гаруй оролцогчид дэлхийн өнцөг булан бүрээс энэхүү тэмцээнд оролцжээ.

MakeUp artist бүрийн мөрөөдөл зорилгын оргил болох энэхүү OMC Hairworld хэмээх Гоо сайхны олимп ДЭЛХИЙН АВАРГА шалгаруулах тэмцээн энэ жил 75 дахь удаагаа зохион байгуулагдагдлаа. Уг тэмцээнд Монгол улс 15 дахь жилдээ  оролцож байгаа аж.