Л.Дэлгэрмаа
11 сарын 04, 2022
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш нэг жилийн хугацаан дахь үр дүнд мэдээллээ.
Мод тарих хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш нэг жил хугацаанд улсын хэмжээнд 10 сая гаруй мод тарьж, арчилж, хамгаалж байна.
Үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын их сургуульд хоёрдогч бакалаврын зэрэг олгох “Ойн аж ахуй” хөтөлбөрийг шинээр нээж, 2022-2023 оны хичээлийн жилд нийт 52 оюутан элсэн суралцаж байна.
Цаашид ойн чиглэлээр мэргэших сонирхолтой оюутнуудыг сонгон Бүгд Найрамдах Унгар Улсад суралцуулах юм.
Уул уурхайн 21 компани 608 сая мод тарьж ургуулахаа илэрхийлж, бэлтгэлээ хангаж байгаа ажээ. Тухайлбал:
“Эрдэнэт үйлдвэр” 100 сая мод тарьж ургуулах үүрэг авчээ. Энэ хүрээнд 24 тэрбум төгрөгөөр жилд 10 сая тарьц бойжуулах хүчин чадалтай, бүрэн автомат мод үржүүлгийн цогцолбор байгуулж байгаа юм байна.
Харин “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дагуу мод тарих үүрэг хүлээжээ.
Түүнчлэн санаачилгад нэгдсэн уул уурхайн компани тус бүр Улаанбаатар хотод 50 мянган мод заавал тарьна.
Үүнээс гадна банк, санхүүгийн байгууллагууд 88 сая гаруй мод тарьж ургуулна. Мөн Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгч, “ногоон зээл”-ийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, 5.2 их наяд төгрөгийн зээл олгохоор болжээ.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.17] ・ 2022.11.07 Хариулах
Ямар шалшуураар яаж сонгож байгаа юм бол? Энэ талаар хаанаас мэдээлэл авах вэ?