Буяндэлгэрийн Мөнхчимэг
12 сарын 05, 2025
Монгол орны биологийн олон янз байдал, экосистемийн тогтвортой байдлыг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэхүү грантын сонгон шалгаруулалтад “Пийк Медиа Групп” ХХК-ийн төсөл шалгарч, өнөөдөр батламжаа хүлээн авсан юм.
Манай улс 2030 он гэхэд нийт газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авах зорилготой “30×30” олон улсын санаачилгад нэгдсэн бөгөөд энэ зорилтыг бодитой хэрэгжүүлэхэд олон нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэж, зөв хандлагыг төлөвшүүлэх нь нэн чухал. Үүний хүрээнд шинэлэг агуулга бүхий медиа төслүүдийг дэмжих зорилгоор грантыг зарласан юм.
Грантад нийт 48 төсөл ирсэнээс дараах гурван байгууллага шалгарлаа.
Тодруулбал:
“Пийк Медиа Групп” ХХК — peak.mn
Төслийн нэр: “Үр хүүхдэдээ үлдээх үнэт эх орон”
“Монгол Контент” ХХК — GoGo.mn
Төслийн нэр: “Амьд өв, үлдэх түүх”
“МОНЦАМЭ” агентлаг — montsame.mn
Төслийн нэр: “ТХГН-ийн талаарх шийдвэр гаргагчдын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх нь”
“Пийк Медиа Групп” ХХК уг төслийн хүрээнд байгаль хамгааллын ач холбогдлыг олон нийтэд илүү ойлгомжтой хэлбэрээр хүргэх, гадаадад ажиллаж амьдарч буй монгол иргэддээ болоод гаднын орны иргэдэд мэдээллийн хүртээмжийг бий болгох олон талт контентуудыг боловсруулан хүргэхээр төлөвлөж байна. Түүнчлэн шийдвэр гаргагчдад чиглэсэн мэдээллийн кампанит ажил ч багтана.
Ийнхүү “Пийк Медиа Групп” ХХК-аас хөгжүүлэх контент, мэдээллийн шинэ шийдлүүд нь ТХГН-ийн үнэ цэн, экологийн ач холбогдлыг нийгэмд өргөн хүрээнд түгээх чухал алхам болж байна.
Монголын Байгалийн Өв Сангаас хэрэгжүүлж буй энэхүү грантын гол зорилго нь тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.
байгаль хамгаалал тусгай хамгаалалттай газар пийк медиа групп
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.