Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл "Манай улс АстраЗенека вакциныг хийж эхэлсэн. Эхний ээлжид 16 байгууллагын 1402 ажилчинд хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар тэдний 22 хувь буюу 3112 нь вакцинд хамрагдсан.

Вакцин хийлгэсний дараа:

  • Халуурах
  • Булчин өвдөх
  • Толгой өвдөх
  • Чичрүүдэс хүрэх
  • Даарах
  • Бүх бие, үе мөч өвдөх
  • Ядрах
  • Хамар битүүрэх
  • Хэсэг газарт улайх, загтнас шинж тэмдэг гарна. Энэ нь 2-3 хоног үргэлжилдэг. Хэрвээ шинж тэмдэг үүнээс олон хоног илэрвэл 119 дугаар болон вакцин хийлгэсэн Эрүүл мэндийн төвийн эмчид хандаарай.

Өнөөдрийн байдлаар 99 оронд 218 сая тун вакцин тарьсан бөгөөд өдөрт 6.14 сая хүн вакцинд хамрагдаж байна. Коронавирусийн вакциныг хийж эхэлснээс хойш олон оронд нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Сүүлийн гурван долоо хоногийн турш дэлхийн хэмжээнд өвчлөл эрчтэй буурч байна. Тодруулбал, сүүлийн 7 хоногт өвчлөл 11 хувиар, нас баралт 20 хувиар буурсан" хэмээлээ.